Нийгмийн

Эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна

Эрүүл мэндийн шалтгааны улмаас "Covid-19" халдварын эсрэг вакцин хийлгээгүй байгаа иргэдийг өнөөдрөөс /2021.05.10/ нарийн мэргэжлийн эмч нарын хяналт дор дархлаажуулна.

Тодруулбал, архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцаагдсан, иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд Covid-19 халдварын эсрэг вакцинд хамруулахыг албаныхан мэдээллээ.

Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд хуваарийн дагуу Улсын төв нэгдүгээр эмнэлэг, Улсын төв хоёрдугаар эмнэлэг, Улсын төв гуравдугаар эмнэлэгт очиж, мэргэжлийн эмчид үзүүлэн дархлаажуулалтад хамрагдана. 

Улсын төв нэгдүгээр эмнэлэгт

-Сүхбаатар

-Хан-Уул

-Багануур

Улсын төв хоёрдугаар эмнэлэгт

-Чингэлтэй

-Баянзүрх

-Налайх

Улсын төв гуравдугаар эмнэлэгт

-Баянгол

-Сонгинохайрхан

-Багахангай дүүргийн иргэд дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button