УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгож эхэлнэ

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, тэтгэврийн зээл авсан 228.5 мянган ахмадуудын зээлийг 763 тэрбум төгрөгөөр тэглэсэн.

Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгох болсон. Уг ажил ийнхүү хэрэгжиж өнөөдрөөс буюу 2021 оны 05-р сарын 10-ны өдрөөс олгогдож эхлэхийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан.  Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ. Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй учраас салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд  өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг  олгох юм.

Харин 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж мөнгөжүүлэх хуулийн дагуу 194 мянган ахмадад 184 тэрбум төгрөгийн үнэт цаас олгогдох буюу дансанд нь орно. Харин нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 44 орчим ахмадад нэг сая төгрөгийн зөрүү дээр нь 21.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдох аж. 

Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь  энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай.  Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан  үнэт цаасыг өвлөн авах  хүмүүсийн дансанд байршуулах зэрэг ажлын зохион байгуулалт хийнэ" гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
han
han

ingej iluu ajil hiij baihaar shuud l mongiig ni ogno biz de erguu novshnuud baihiimaa mongo ni belen baiga yum l bol shuud belen mongo ogch boldoggui yumu

Зочин
Зочин

Зүгээр л 1сая төгрөгөө өгчих өө.Тэр ваучер,бонд гэдгээс яаж мөнгөө авах вээ.Анхнаасаа ялгавартай хандлаа.Одоо өгөх болохоороо үнэт цаас ав гэх юм.Наадахыг чинь мөнгөжүүлэхийн тулд баахан явд�##� сууд�##� болно шүү дээ.

зочин
зочин

Мөнгөө тэтгэвэрийн дансанд оруулж өгөөч.

Уншигч
Уншигч

Цаас өгөх гээд байна уу мөнгө өгөх гээд байна уу, яааггг өгөх болохоороо бас л цаг хожих хулхидах, хүнд сурт�##� үзүүлэх арга саам хийгээд байна уу

уншигч
уншигч

...20-р тогтоол, ...ягаан цэнхэр тас�##�бар, ...өмч хувьчл�##�, төрөл бүрийн лиценз эзэмшил гэх мэт... мэдээлэлд ойр хэдхэн хүмүүс нь амжаад бусад нь хоцордог төрийн бодлого шийдвэрүүд бол үеийн үед шудрага байж чадахгүй шийдвэр гаргадаг, дутуу сэтгэж хөгжлийг удаашруулагч удирдагч хүмүүсийн араншин юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button