НИЙГЭМ

Нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлнө

Нийслэлийн газар зохион байгуулах алба өнөөдөр /2019.08.13/ Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/688 дугаар захирамж гарчээ. Уг захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр тусгагдсан аж.

Одоо чөлөөлж буй газар бол Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг орон сууцны зам руу харсан хашлага хана юм. Уг нь энд хүүхдийн тоглоомын талбай байжээ. Гэвч замаас тусгаарлах хана бариад арваад жил болсон байна. Энд гэр оронгүй хүмүүс хоноглож, архи уух нь элбэг. Түүнээс гадна хоёрдугаар сургууль ойр учир өсвөр насны хүүхдүүд тамхи ихээр татдаг аж. Энэ нь оршин суугчдын амьдрах орчин нөхцөлд хүндрэлтэй, дээр нь болж бүтэхгүй асуудал үүсэх шалтгаан болж байгаа юм. Тиймээс тус байрны оршин суугчид болон Цагдаагийн байгууллага санал хүсэлт хүргүүлж, Нийслэлийн газар зохион байгуулах алба судалгаа хийсний үндсэн дээр буулгах арга хэмжээ авч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-07 02:38

On Line Cephalexin On Line For Dogs viagra India Drugs Online Buying Tadalafil Without A Prescription Sildenafil Bull 100

Холбоотой мэдээ

Back to top button