УЛС ТӨР
Монгол Улс 17 удаагийн нислэгээр 3.5 сая тун вакцин татаж авчээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр хүртэл 17 удаагийн татан авалтаар 3.5 сая тун вакцин татаж авсан байна. Хүн амын 77.2 хувийг нэгдүгээр тун, 30.2 хувийг хоёрдугаар тунд хамруулсан байдалтай байна. Нийслэлийн 94.1 хувь нэгдүгээр тун, 50.1 хувь хоёрдугаар тунд хамрагдсан байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.