Л.Оюун-Эрдэнэ: Нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шат шатандаа хариуцлага тооцдог механизм руу явах ёстой. Өмнөх Засгийн газрын асуудал шууд Шадар сайдын асуудал байсан гэж боддоггүй. Өргөө амаржих газар, тухайн салбарын менежерийн асуудал. Хариуцлага хүлээж байгаа нь зөв. Гэхдээ наанатай цаанатай хандаж явах ёстой гэсэн хувийн байр суурьтай. Цэргийн амь нас эрсдэж байгаа нь маш хүнд зүйл мөн. Гэхдээ нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрт Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн аль ч улсад ийм зүйл байхгүй. Ийм тогтолцоо руу орж, Засгийн газар хөнгөхөн, сайд нар нь хөнгөхөн, үлээхэд хийсээд уначих байдалд хэт автаж болохгүй” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг эмэгтэй нимгэн хувцастай эмнэлэгээс гархад Eрөнхий сайд Хүрэлсүх огцорч болдог.Тэгвэл хүний амь нас хохирсон байхад яагаад салбарын сайд огцордоггүй юм.Энэ хоёрын хооронд ялгаа байна уу?
Энх цагт хэдэн цэрэг амиа алдахаар сайд нь халагдах юм бэ.тэгээд хамгаалаад байвал цэргийн алба хаадаг хүүхдүүд олдох юм уу.Хамгийн хариуцлагагүй мэдэгдэл байна.Хүний үнэлэмж,эх орноо хамгаалах үнэлэмж ийм болчихсон юм уу.Оны өмнө Оюун эрдэнэ эмэгтэйчүүдээр алба хаалгана гээд БХ асуудлаар хамаагүй бурж хариуцлагагүй хандах хэрэггүй.Гудамны Попроогоор засгийн хуулийг битгий завхруул.
Нэг цэргийн амь үнэгүй юу сайд аа
МАН-ынхан ЕС Хүн ийм л бодлого барьж ажиллаж байна шүү дээ, Иргэн ээ, Хүнээ , Цэргээ боддоггүй ийм л Харгис Төртөй ЗГ-тай шүү дээ, Маниус, Өндөр хөгжилтөй Улс орны Соёлтой Ухамсартай ЕС, БХ-ын Сайдууд байсан бол өдийд Ард иргэдээсээ Уучлал эрээд Огцорох байлаа гэж , гэтэл манайд Эсэргээрээ ЕС-д Хариуцлага үүрэхгүй ээ бараг Амь насаа алдсан Цэргийн Хохь болох жишээний юм яриад л сууж байна шүү дээ, МАН ЗГ ЕС-д үнэхээр Харгис байгаам шүү,