Л.Оюун-Эрдэнэ: Шилдэг менежерүүд төрд урилгаар ажиллаж болдог байгаасай

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс манай Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам асуулт асуулаа.
-2050 он хүртэл гээд он яриад байна. Л.ОюунЭрдэнийн Засгийн газрын хугацаанд яг ямар ажлууд нь амжих юм бэ. Тодорхой хугацаа хэлээч. Оюутолгойн гэрээний хувьд “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд захирал ирээд хэдэн хаалттай уулазлт хийж манайхыг тандчихаад явж байхад манайх зөвлөх үйлчилгээ хандиваар авах зүйл яриад сууж байна. У.Хүрэлсүхийн үед ч хоёр тал ашигтай ажиллах ёстой гээд яриад сууж байсан шүү дээ?
-Уртаар ярих нь зөв. Гэхдээ урт хугацаанд богино хугацааны зорилт байх ёстой. Ойрын хугацаанд Оюутолгойн гэрээ сайжирна. Далд уурхайн бүтээн байгулалтын ажлыг эхлүүлнэ. Цахим шилжилт хийгдэж дуусна. Хоёр төмөр зам баригдаж дуусна. Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам. Богдхаан төмөр замын ажил эхэлнэ. Дарханы зам дуусна. Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалтад орж, бүтээн байгуулалт эхэлнэ. Хоёр боловсруулах үйлдвэр эхэлнэ. Тавантолгой цахилгаан станц дуусна. Гэхдээ энэ том төслүүдтэй холбоотой асуудалд хугацаа ордог учраас явуулж байх нь зөв гэдэг хатуу байр сууринд зогсоно. Гэнэт нэг өдөр үр дүн гарахгүй.
-Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэгд шударга ёс гэж орж ирсэн байна. Тэгчхээд коронавирусийн үед сонгон шалгаруулалтгүйгээр төрийн удирдах ажилтан, төрийн өмчит компани, агентлагийн дарга нарыг томилж болдог хууль баталчихсан. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, идэж уусан нь олонд ил болчихсон хүмүүс томилогдоод байна. Энэ хүмүүсээс болж олон нийтийн төрд итгэх итгэл сулраад байна. УИХ-аас баталсан хууль л даа. Төрд чадавхитай хүмүүс нь ажилладаг байдлаар энэ хуулиа өөрчилж болдоггүй юм уу?
-Томилгоо, төрийн албатай холбоотой хуулийг эргэж харахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийнхөнтэй уулзсан. Шалгууртай холбоотой эргэж харах асуудал байна. Дахин шалгалт авах уу, аддистатчлах уу гэдгийг ярьж байна. Чадвартай төрийн албан хаагч байх, шатлан дэвших ёстой гэдгийг аль алийг дэмжиж байгаа. Төрийн алба цонхтой, шилдэг залуу менежерүүд урилгаар ажиллаж болдог байгаасай гэж бодож байна. Энэ агуулгаар хуулийн төсөл боловсруулж дуусна. Би өөрөө бодлого гаргаж, олон олон залуусыг урьж ажиллуулж байгаа. Шүүмжилж байгаа. Гэхдээ би итгэж байна. Шаардлагатай мэргэжилтнүүдийг урьж, төрд чадвартай хүмүүс байж ажиллах ёстой. Давуулан ашиглаж, зөвхөн өөрийнхөө танил талыг оруулдаг байдал руу оруулж болохгүй. Энэ эрхзүйн орчныг тодорхой болгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн �##�ба гэж хэдэн болсон глюказуудаас болж илжирч дууслаа. Ядаж 10-20 шинэчлэгдэж болдог байгаасай!