УЛС ТӨР

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар буцаж улс төрд орохын тулд АН-ыг ашиглаж байна гэв

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.

Энэ үеэр талбай дээр “Нэг намын дарангуйлал үүслээ” хэмээн өлсгөлөн зарлаад буй АН-ын бүлгийн гишүүдийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрыээр “Зөвхөн АН гэсэн нэр, МАН гэдэг нэрнээс болж тухайн хүн ардчилсан үзэл баримтлалтай байх уу, үгүй юу гэдэгт эргэлздэг. Өнгөрсөн 12 жил бид ардчилсан тодотголтой Ерөнхийлөгчтэй байсан. Энэ үед Өвөрхангай аймагт УИХ-ын гишүүнийг 3,4-т байсан саналаар шүүхээр “мэс засал” хийлгэсэн тохиолдол Ц.Элбэгдоржийн үед болсон. Олон хүн шоронд орсон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал байна. Ардчилсан улсад мөрдөн байцаагч, прокурор, анхан, давах, хяналтын шатны шүүх нэг дохиураар ажиллаж хоёр хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдэг байдаар яллачихсан. Энэ нь одоо эрүүдэн шүүсэн гэдэг нь илэрч, шүүхээр шийдэгдээд прокурор ээргүүцэл бичээд явж байна. Тэд хүний амь нас хөнөөгөөгүй байсан бол яах вэ. Энэ ардчилал мөн үү. Сүүлийн дөрвөн жил Х.Баттулга гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байна. Б.Баасанцогт, А.Гансүх нартай холбоотой асуудалд эмзэглэсэн. Ц.Элбэгдоржоос юугаараа ялгаатай байгаа юм бэ. Яахаараа шүүгч нар луу мөнгө шилжүүлдэг юм бэ. Яахаар шүүгч нар нэг байранд бөөнөөрөө архи  уугаад, ял төлөвлөөд байж байдаг юм бэ. Яахаараа банк булааж авах гээд хуулийнхан оролцоод явж байдаг юм бэ. Яахаараа зарим прокурорууд тэдэнтэй нийлээд явж байдаг юм бэ. Яахаараа Аюулгүйн зөвлөлийн нарийн бичиг дарга гэдэг хүн шүүхэд чиглэл өгөөд явж байдаг юм бэ. Энэ ардчилсан үйлдэл мөн үү. Тиймээс наанатай цаанатай харах ёстой.  

Н.Энхбаяр, Н.Багабанди нарын үед ийм зүйл болж байсныг санахгүй байна. Тэр хүмүүс МАН-аас сонгогдсон гээд ардчилсан бус үзэлтэй гэвэл санал нийлэхгүй.

Гадна болж байгаа энэ асуудал бол шулуухан хэлэхэд Ц.Элбэгдорж намын дарга болж тамгаа авах уу, Х.Баттулга гэж хүн намын дарга болж тамгаа авах уу. Аль аль нь экс Ерөнхийлөгч. Буцаж улс төрд орохын тул АН-ыг ашиглах уу гэдэг улс төрийн үйлдэл. Үүнд МАН ямар ч хамаа байхгүй. Хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч шүүх дээр байгаа эрх мэдлийнхээ тоогоор өрсөлдөж байгаа. 12 жилийн хугацаанд МАН-аас шүүхийн нэг ч томилгоонд оролцох боломж байхгүй” гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүзүүгүй хулгайчийг С,Зоригийн хэргийн захи�##�агчаар татаж ш�##�гаач. Муу новш 7 сарын 1 ний үймээнийг зохион байгуулж д�##�даас удирдсан. Одоо бас энэ сонгуулиар үймээн,самуунд турхирч эхэллээ.

Зочин
Зочин

АН Баттулгын ачаар эргэж өндийхөөргүй шаварт хутг�##�длаа даа Жонхуудаа л гомдоорой таануус. Баттулгаар АН-г ашиглуулах болож олгож л байдаг хохинээ

Холбоотой мэдээ

Back to top button