Нийгмийн

Х.Нямбаатар: Увсад нас барсан алба хаагчид вакцины эсрэг заалттай, чихрийн шижинтэй байсан

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Увс аймгийн цагдаагийн газрын хоёр албан хаагч нас барсантай холбоотой асуудалд тайлбар өгөв.

Тэрбээр "Увс аймгийн цагдаагийн газрын харуулын ахлагч Л 2016 онд зүрхний шигдээс гэсэн оноштойгоор зүрхэндээ стент тавиулахад хөдөлмөрийн чадвараа 70 хувийг алдсан гэж үзэн ажлаасаа гарсан. Жилийн дараа түүний биеийн байдлыг харгалзан ажлаа хийх боломжтой гэж үзэхэд ажилдаа буцаад орсон байсан. Тус байгууллагын ажилчдад 2021 оны дөрөвдүгээр сарын 6-8-нд вакцин хийсэн. Эмнэлгийн ажилтнууд ийм оноштой хүнд заавал эмчийн зөвшөөрөлтэйгөөр вакцин хийнэ гэсний дагуу тэрээр 9-ний өдөр өөрийн эмчээсээ зөвшөөрлийн бичгээ аван вакцинаа хийлгэсэн юм билээ. Улмаар түүний биеийн байдал хүндэрч гэртээ нас барсан гэсэн мэдээлэл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа ба тэрээр зүрхний судасны нарийсалтай учир стент тавиулсан, вакцины эсрэг заалттай хүн байсан. 

Дараа нь тус байгууллагын мөрдөгч, талийгаач Ц. Хамт ажиллагсад нь түүнийг сүүлийн үед их турж байгааг хэлж байсан гэсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэгтэй эмчлэгдэж байгаад нийслэлийн 1-р эмнэлэгт яаралтай шилжин хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан. Чихрийн шижин өвчтэй байсан. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй байгаа ба одоогоор шүүх эмнэлэг нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button