Ц.Нямдорж: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэлмэгдсэнийг хэтэрхий мэдээд байна

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “2016 оны гуравдугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөөд байгаа хүн дээ би. Баян тарган, эрх мэдэлтэй хүний хойноос хөөцөлдөөгүй. Хэлмэгдсэн гэдгийг нь хэтэрхий мэдээд байгаа учраас хөөцөлдөөд байгаа юм. Монгол Улсад шударга ёс, хууль байна уу гэж хөөцөлдөөд зургаан жил болж байна.
Захиалагч гэх хүмүүсээ зарлахыг хууль хяналтын байгууллагаас шаардана гэж би хэлсэн. 2017 онд Хууль зүйн сайдын ажил авсан өдрийнхөө орой цагдаа нарыг цуглуулаад энэ хоёр хүнийг шийтгэж байгаа юм бл захиалагчаа зарла гэсэн. Хэн ч зарлаж чадаагүй. Би захиалагч гэдэг үг хэрэглэхдээ гэх гэдэг үг ард нь заавал хэрэглэж явдаг. Тэр үед хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг олоогүй байж захиалгаар хүн алсан гээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан.
Өдрийн сонинд би энэ талаар нийтлэл бичсэн. Бүгдийг бичсэн. Олж уншаарай. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар, хамжигчаар Булганыг ,хамжигчаар А.Гансүх гэдэг хүнийг татаад, тогтоож чадаагүй. Э.Бат-Үүлийг нотлогдож байгаа үндэслэлээр гэж Э.Бат-Үүлийг барьж хориод 20 хоногийн дараа нотлогдоогүй гэж сулласан.
Тиймээс би хэлмэгдсэн гэж тууштай үзээд байгаа юм. Ямар ч эргэлзээ байхгүй. Э.Бат-Үүлийн талаар Амгаланбаатар ярьсан бүх зүйлийг би тэр нийтлэлдээ нэг бүрчлэн бичсэн. Хууль бус ажиллагааны талаар юу ч нуугаагүй. Гэтэл чив чимээгүй л байна. Лав хоёр долоо хоночихлоо. Үг бүр үнэн учраас хариу юу ч хэлж чадахгүй байна. Шүүхээс энэ асуудлыг яаж шийдэхийг мэдэхгүй байна. Эргэлзэж байсан бол би итгэлтэй тэгж бичихгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэний төлөө үхсэн ч хамаагүй гээд өлсгөлөн зарла. Дэмжье.
Хаха
Нямдоржийг чанга чимхчихвэл бүгдийг ярьчих юм биш үү.
Хэтэрхий мэргэн жараахай зари�##�агч нь нчмдорж юм бнө
zahialagch nvmnv zvgiin tagnuulyn alba juuchlagch nnyamka gvitsetgegch iig nyamka lg medne