Нийгмийн

Ц.Тувааны талаас АН-ын тамганы маргааны шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргав

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

шүүх хуралдааны явцад талуудын гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргалын гаргасан шүүх хурал давхцсан тул уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг долоо хоногоор хойшлуулж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт товлож шийдвэрлэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button