Нийгмийн
Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг баривчилжээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг баривчилжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-181 тоотод тавдугаар сарын 10-ны өдөр иргэн Т, Ж нар нь бүлэглэн нэр бүхий 10 иргэний дунд хууль бус автомат мөрийтэй тоглоомын 3 ширхэг ширээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй уг үйлдлийг илрүүлэн таслан зогсоосон байна. Тус хэргийг одоо Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс материалжуулан шалгаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.