Нийгмийн

Автомашинтайгаа усанд осолдсон 21 настай эрэгтэй, 2 сартай хүүхдийг аварчээ

Багануур дүүргийн 4-р хороо Ахмадын амралтын хойно Хэрлэн голд авто машин живж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 10-ны 13:15 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст 13:15 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн очиход нэгэн авто машин живсэн байдалтай байжээ.

Аврах ажиллагааг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж машинд байсан 21 настай эрэгтэй, 2 сартай эрэгтэй хүүхдийн амь насыг нь аварчээ.  Мөн автомашиныг голоос гаргаж аюулгүй газар байрлуулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button