Нийгмийн

ТАНИЛЦ: Сүүлийн 24 цагт дараах аймгуудаас халдварын тохиолдол батлагдлаа

Хоногт 477 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 45936 боллоо. Үүний 473 нь дотоодын халдвар, дөрвөн тохиолдол нь эмч эмнэлгийн ажилтан аж. Бүс нутгаар нь ангилж үзвэл 448 нь Улаанбаатар, 25 нь орон нутагт батлагджээ. Тодруулбал,

  • Завхан 1 тохиолдол
  • Говь-Алтай 4 тохиолдол
  • Архангай 1 тохиолдол
  • Сүхбаатар 7 тохиолдол
  • Төв 5 тохиолдол
  • Эрдэнэт 7 тохиолдол тус, тус бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагт 1570 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 34230 болов. Харин есөн хүн баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, 41 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 01-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 02-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 03-нд  онош нь батлагдсан 47 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 03-нд  онош нь батлагдсан 71 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 07-нд  онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 07-нд  онош нь батлагдсан 52 настай эрэгтэй нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 179 боллоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button