СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БАРИМТ: А.Ариунзаяа сайд МСҮТ-үүдэд чиглэсэн АХБ-ны төслөөс яамныхаа гадна фасадыг “засуулна”

Ж.Эрдэнэбат сангийн сайд байхад буюу 2015 онд манай улс Азийн хөгжлийн банкнаас 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан. Зээлийг таван жил хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөлд зарцуулахаар гэрээлсэн байдаг. Харин төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам удирдан хэрэгжүүлэх үүрэг хүлээж, нэгж байгуулж ажилласан юм.  

-19 МСҮТ ХӨГЖҮҮЛЖ, ГУРВАН ТӨВ БАЙГУУЛЖЭЭ-

2015 онд эхэлсэн төсөл таван жилээ элээж, өнгөрсөн 2020 онд дуусгавар болоод /гарчигт дурдсанаар хаагдаад/ буй. Төслийг хэрэгжүүлэх нэгжийг энэ хугацаанд удирдсан сайд асан Ши.Батбаярын хүү Б.Бямбадорж дөнгөж өчигдөрхөн “Монголын мэдээ” сувагт ярилцлага өгсөн байна. Ингэхдээ таван жилийн хугацаанд:

  • Шилдэг 15 мэргэжлийг тодорхойлж, сургалтын хөтөлбөрийг батлан, дадлагын орчныг бүрдүүлсэн
  • 19 МСҮТ-ийг хөгжүүлсэн
  • Зам, барилга, ХАА-н салбарын боловсон хүчин бэлтгэх гурван төв байгуулсан гэж ярьжээ.

Төслийн зорилго нь ерөөс МСҮТ-д суурилсан хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлье, үүний тулд багш нарыг ч, сургалтын хөтөлбөр, төвүүдийг ч сайжруулъя гэдэг дээр зангидагдаж байгаа юм.

Зээлийн гэрээтэй энд дарж танилцана уу.

-ЯАМНЫ БАРИЛГЫН ДУЛААЛГА,  ГАДНА ФАСАТ ТОХИЖУУЛАХ ТЕНДЕР ЗАРЛАГДЖЭЭ-

Тэгвэл төсөл хэрэгжээд дууссан ч энэ хүрээн дэх санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дулаалга, гадна фасадны шинэчлэл хийх тухай тендер зарлагдсан нь анхаарал татав.

Тендерийн материал хүлээж авах хугацаа өнөөдрөөр /2021.05.12/ дуусаж байна. Урилгад тодорхой мөнгөн дүн дурдаж өгөөгүй.

Харин 199.9 сая төгрөгийн нөөц хөрөнгөтэй, сүүлийн гурван жилд 345.2 сая төгрөгийн барилгын ажлын дундаж борлуулалт хийсэн байх зэрэг шаардлагыг компанидаа тавьжээ. Ингэхээр өдий хэрийн зардал бүхий ажил хийгдэх нь ойлгогдож байна.

Хэрэгжээд дууссан төслийн мөнгөөр яамны байр засаж, зориулалт бус зарцуулалт хийдэг нь ямар учиртай юм гэдэг асуудал үүснэ. Эх сурвалжуудаас тодруулахад, ХНХЯ-ны байр гадна фасад, тохижуулалт хийх шаардлагагүй, А.Ариунзаяа сайд ирээд хангалттай засвар хийж мөнгө үрсэн гэх утгатай өнцөг хэлж байх юм.

Нэг бол Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгө илүүдэж үлдсэн, үүнийг “засвар”-т зарцуулах гэж байна уу. Эсвэл ер нь иймэрхүү чиглэлд, зориулалт бусаар мэр сэр зарцуулсаар ч ирсэн үү гэдэг хардлага төрнө.

-ТЕНДЕРИЙН ЖАГСААЛТ БОЛОН ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ: ЦЭВЭР?-

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөл өөрийн албан сайттай. Сайтаас  нь тендерийн урилгуудын жагсаалтыг харж болох ч өөрөөр бараг ямар ч мэдээлэл байхгүй байна. Ихэнх категор “Энд мэдээлэл байршина” гэсэн хоосон тэмдэглэгээтэй.

Харин нийт 65 тендерийн урилга бүхий жагсаалт байгаагаас шүүж үзвэл зориулалт бус харагдах нэг тендер байгаа нь дээрх дулаалга, гадна фасадны ажлынх. Бусад нь аймгууд дахь МСҮТ-ийг тохижуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг үндсэн зорилго, чиглэлдээ бичигдсэн байна.

Эдгээр нь тендерийн урилгын нэрэнд үндэслэсэн дүгнэлт болохоос энэ нэрийн дор мөнгө зөв зүйтэй зарцуулагдсан эсэх асуултад хариулт өгөхгүй юм.

Эдгээр тендерийн жагсаалттай энд дарж танилцана уу.

Тус төслийн шилэн дансны мэдээллийг ч таван жилийн хугацаанд нь сонирхож үзлээ. Харин харьцангуй сайн гүйцэтгэлтэй дансны мэдээллээ хөтөлдөг байх бөгөөд зориулалт бусаар зарцуулсан гүйлгээ харагдсангүй.

Тус төслийн шилэн дансны мэдээллүүдтэй энд дарж танилцана уу.

-АУДИТЫН ТАЙЛАН: ХОЁР ЖИЛД 57.6 ТЭРБУМЫН АЛДАА, ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ-

Харин ҮАГ-аас ус төслийн 2017, 2018 оны санхүүгийн тайланд шалгалт хийж, 2018, 2019 онд тус тус гаргасан дүгнэлт олдлоо. Үүгээр хэд хэдэн зөрчил илрүүлж, дурджээ.

Тухайлбал 2017 оны санхүүгийн тайлангаас: 18.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлжээ. Аудитын явцад үүний 7.8 тэрбум төгрөгийн алдааг залруулсан бол 146.2 сая төгрөгийн 17 акт, 1.5 тэрбум төгрөгийн 31 албан шаардлага, 9.3 тэрбум төгрөгийн 188 зөвлөмж өгөгджээ.

Харин 2018 оныхоос: 38.7 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ. Хэд нь аудитын явцад залруулсан нь тодорхойгүй. Үүгээр зөрчил арилгах 02/229 тоот албан шаардлага хүргүүлж байсан байна.

Жишээ татахад сүүлийнх буюу 2018 оны санхүүгийн тайланд шалгалт хийсэн 2019 оны Аудитын дүгнэлтэд:

  • “Натур тур” ХХК-ийн 140 м.кв талбайг метр.кв бүрийг нь хуульд зааснаас 10 мянган төгрөгөөр илүү үнээр түрээслэсэн
  • Хувь хүнээс нийт 130 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ авсан боловч үүнээс НДШ, ХХОАТ суутгаж, улсын төсөвт төвлөрүүлээгүй зэрэг зөрчил дурдагдсан байна.

Таван жил хэрэгжсэн төслийн хоёр жилд нь хийсэн аудитын тайлан олдоход л нийт 57.6 тэрбумын алдаа, зөрчил илрүүлж байсан нь харагдаж байна.

Юун түрүүнд эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн эдгээрээс хэд хэдэн нюанс олж харж болох нь:

  • Төсөл хэрэгжилт 2017 он хавьцаагаас эрчимжсэн болохоос эхний хэдэн жилд тун идэвхгүй төлөвт байсан гэх. Төслийн нэгж байгуулж ажиллуулахад өндөр өртөг шаардлагатай.

    Сайд асан Ши.Батбаярын хүү, МАХН-ын /одоогийн МАН/ бүлгийн ажлын албанд ажиллаж байсан зэрэг түүхтэй Б.Бямбадорж хэдэн төгрөгийн цалин авч, ямар орон тоотой нэгж удирдаж таван жил ажилласан нь ил биш байна.

    Өчигдөр өгсөн ярилцлагаас нь үзэхэд биеийн хэлэмж нь назгай, таван жил ажилласан төслийнхөө үр дүнг танилцуулж буй хүний шатаасгүй харагдах.
  • ХНХ-ын сайд А.Ариунзаяа 2019 онд ажлаа аваад яамны байранд ихээхэн засвар шинэчлэл хийсэн. Ингэхдээ хоёр давхарт зөвлөх бүрдээ өрөө гаргаж өгөн тохижуулсан гэх.

    Одоо төслийн хүрээн дэх санхүүжилтээр яамны барилгын дулаалга, гадна фасад тохижуулах тендер зарлагдаад буй. Төслийн мөнгө энэ чиглэлд урсаад байсан уу гэх хардлага. Гэхдээ энэ нь дээр дурдсанчлан тендерийн жагсаалт болон шилэн дансны мэдээллүүдээр үгүйсгэгдэж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Олон улсын байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр санхүүжилт авдаг трэнд бий болоод удаж байгаа. Хувь нь ч, хувьсгал нь ч ийм замаар санхүүжилт аваад тодорхой хувийг нь зориулалт бусаар зарцуулдаг, нууц биш.

Б.Бямбадорж төслийн нэгжийг таван жил удирдаж ажиллаад төв телевизэд амьгүй ярилцлага өгч, “Би бол үр дүн гараад эхэлсэн л гэж бодож байгаа” гээд инээвхийлж буй зэргийг нь харахад итгэл үнэмшил хүрэхгүй байна. Мэдээж хийгдсэн ажлууд бий.
Түүнчлэн яамны барилга тохижуулах тендер таван жилийн хугацаа дууссан хойно зарлагдсан, зөвхөн хоёр жилд 60 орчим тэрбумын алдаа, зөрчил илэрсэн, одоогийн сайд А.Ариунзаяагийн хийсэн засварын ажлууд уг төсөлд нэр холбогдож, хардагдсан зэрэг нь сэдвийг хөндөж тавихаас өөр аргагүй болгож буй.

Түүнчлэн яамны барилга тохижуулах тендер таван жилийн хугацаа дууссан хойно зарлагдсан, зөвхөн хоёр жилд 60 орчим тэрбумын алдаа, зөрчил илэрсэн, одоогийн сайд А.Ариунзаяагийн хийсэн засварын ажлууд уг төсөлд нэр холбогдож, хардагдсан зэрэг нь сэдвийг хөндөж тавихаас өөр аргагүй болгож буй.

Ил мэдээлэл шүүж үзэхэд нөхцөл байдал дээрх байдлаар харагдаж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Ингээд байхаар чинь цаашдаа донор байгууллагууд монголд юу гэж зээл өгөхөв дээ

  2. аудитаар ийм их зөрчил илэрчхээд байхад Ариунзаяа ядаж ичээд хойшоо суудаггүй юм байх даа. Төслийн мөнгөөр ингээд наадаад байхаар дараачийн юмнууд л орж ирэхгүй. Бямбадоржийг ийм өндөр зөрчил гаргахад нь ямар ч хариуцлага тооцоогүй юм уу

  3. yooy ene shunaltai said huuhnuudees buur icheed bna battsetseg ni hewleliin tender hamj ene ariunzayani gadnii tusluudee zulgaaj suugaa yum vna

  4. Нэг гадны төслийн зарцуул####тыг хянаад бүр ухаан ####дах шахсан. Ийм байдлаар зарцуулсан нь нэлээд их байдаг. Цаасан дээрээ бол их цэвэрхэн ажиллах гэж үзнэ. Гадныхан толгой сэгсэрдэг юм билээ

  5. Ажлаа аваад 100 хонож байгаа хүн биз дээ? Өмнөх сайдуудын ялыг үүрүүлэх нь арай дэндэнэ!

  6. ийм хогыншдээ монголын эмэгтэй улс төрчид зүгээр л мөнгө эрх мэдлийн боол

  7. өө ########## таарсан хулгайч ##########гаа тавьжээ энэ ардын намыг татан буулгах нь зүйтэй бүгд хулгайч нар

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button