ДЭЛХИЙ

“Clubhouse” Андройд дээр апликейшнээ танилцуулжээ

“Clubhouse” анх “IOS” үйлдлийн систем дээр нээлтээ хийснээс нэг гаруй жилийн дараа Андройд үйлдлийн систем дээр апликейшнээ танилцуулсан байна. Тус апликейшнийг шинээр татан авах хүмүүсийн тоо буурч эхэлж байсан аж. “Facebook” болон “Twitter” компаниуд апликейшндээ “Clubhouse”-тай ижил үйлчилгээ нэвтрүүлсэн тул өрсөлдөгчидтэй болжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: DW

Одоогийн байдлаар АНУ болон Их Британи дахь Андройд хэрэглэгчид “Clubhouse”-ийг туршилтаар хэрэглэж байгаа аж. Ирэх долоо хоногуудаас бусад улсуудад нэвтрүүлэх юм байна. “Clubhouse”-ийг хөгжүүлэгч компани хувийн блог хуудас дээрээ бичихдээ “Бид ирэх долоо хоногуудад хэрэглэгчдээс санал бодлыг нь сонсоод, хэрэгтэй гэсэн зүйлээ засаж янзална” гэсэн аж.

Гуравдугаар сарын сүүл гэхэд “Clubhouse”-ийг 13.4 сая хүн хэрэглэдэг байжээ. Тус апликейшн хоёрдугаар сард олны анхаарлын төвд орж тэр сардаа 9.6 сая хүн татаж авсан байна. Харин шинээр татаж авах хүмүүсийн тоо нь буурсаар дөрөвдүгээр сард 900 мянган удаа татагджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button