Сурвалжилга, Нийтлэл

АУДИТ: Өмнөговийн ЗДТГ хавтгайрсан дэмжлэг олгох зэрэгт 12.2 тэрбумыг заржээ

Өмнөговь аймгийн Засаг даргын өнгөрөгч 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээс сонирхуулъя. Тус аймгийн Засаг даргаар эл онд Н.Наранбаатар, Р.Сэддорж нар хашсан. Р.Сэддорж арваннэгдүгээр сард ИТХ-ын сонгуулийн дараа Засаг даргаар томилогдсон юм.

Аудитын шалгалтын хүрээнд Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан зэрэг асуудлууд илэрчээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн эцсийн үлдэгдлээр, Өмнөговь аймгийн:

  • Эргэлтийн хөрөнгө – 248,174,464,683.01 төгрөг
  • Мөнгөн хөрөнгө – 132,952,829,575.12 төгрөг
  • Авлага – 29,331,327,306.12 төгрөг, энэ дундаас хувь хүмүүсээс авах авлага 2,919,223,244.02 ба хувь хүмүүст олгосон зээл 182,053,288.38 төгрөг
  • Үндсэн хөрөнгө – 547,015,346,022.44 төгрөг
  • Өглөг – 62,440,056,233.15 төгрөг зэрэг байна.

Дээрхээс харахад эргэлтийн болон мөнгөн хөрөнгийн хэмжээнд эхний болон эцсийн үлдэгдлийн өөрчлөлт бага байв. Харин авлага 40.9 тэрбумаас 29.3 тэрбум болж буурсан, өглөг 441.1 тэрбумаас 60.2 тэрбум болж өсжээ.

Төсвийн гүйцэтгэл

2020 онд төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх 24 хөтөлбөрт 236 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Үүний 49.4 тэрбумын зардлыг улсын төсвөөс, 172.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс, 251.1 сая төгрөгийг ЭМДС-гаас, 13.8 тэрбум төгрөгийг төсөвт байгууллагын үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Харин “1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд олгосон зээлийн авлага барагдаагүй, “Таван толгой” ХК-ийн  ноогдол ашиг тараалт зогссон зэргээс үүдэн төсөв 9.7 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 85 хувьтай гарчээ.

Аудитаар нийт 12,228.1 сая буюу 12.2 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байна. Үүгэээр 1.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага, 10.3 тэрбум  төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх долоон зөвлөмж хүрүгүүлжээ. Эдгээрийг танилцуулъя.


НЭГ: Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогоос албан татвар тооцож, орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлээгүй /Зөвлөмж, мөнгөн дүн – 0/.

ХОЁР: Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 9.7 тэрбум төгрөгөөр тасалдуулсан /Зөвлөмж, мөнгөн дүн – 9,785.6 сая/.

ГУРАВ: Бүх шатны ИТХ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 211.1 сая төгрөгийн өөрийн төсөвт батлуулж, 188 сая төгрөгийн зарцуулсан /Зөвлөмж, мөнгөн дүн - 188 сая/.

ДӨРӨВ: Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа ОНӨОААН, ОНӨААТҮГ-ууд тайланд онд 17.5 тэрбум төгрөгийн авлага, 40.1 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөрийн үлдэгдэлтэй байна /Зөвлөмж, мөнгөн дүн – 0/

ТАВ: Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс архивын тоног төхөөрөмж худалдан авахад 18 сая төгрөг, 56 м.кв өрөөг засварлахад 9.9 сая төгрөгийг зарцуулсан /Албан шаардлага, мөнгөн дүн – 27.9 сая/

ЗУРГАА: Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс:

  • Хоёр хүнд 20 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг
  • Нэг хүнд 20 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг
  • Хоёр хүнд 12.6 сая төгрөгийн зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж
  • ЗДТГ-ын даргын болон Нийтлэг үйлчилгээний газрын даргын албан үүргийг гүйцэтгэсэн хоёр албан тушаалтанд 0.6 сая төгрөгийн үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх дэмжлэгийг хавтгайруулан олгосон байна /Зөвлөмж, мөнгөн дүн – 53.2 сая/

ДОЛОО: Төсөл арга хэмжээнүүдийг түүвэрлэн шалгахад гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж 127.4 сая төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан /Албан шаардлага, мөнгөн дүн – 127.4 сая/.

НАЙМ: Цогт-Овоо сумын ЗДТГ-т автомашины засварт 14.5 сая, хур тунадасны хэмжээ нэмэгдүүлэхэд 9.9 сая тэргүүтэйгээр эмйи 153.8 сая төгрөгийн урсгал зардалд зарцуулсан /Албан шаардлага, мөнгөн дүн – 127.4 сая/.

ЕС: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн 1.5 тэрбум төгрөгийн 24 төсөл арга хэмжээ нь иргэдийн саналаар дэмжигдэж, эрэмбэлэгдээгүй /Албан шаардлага, мөнгөн дүн – 1.5 тэрбум/.

АРАВ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 322.3 сая төгрөгийн төсөл арга хэмжээг аймгийн ИТХ-аар батлуулалгүй санхүүжүүлсэн /Зөвлөмж, мөнгөн дүн – 322.3 сая/.

АРВАН НЭГ: Шилэн дансны мэдээллийг шалгахад оруулбал зохих 151 мэдээллээс 135-ыг нь хугацаандаа оруулж, 12 мэдээллийг хоцроож, нэг мэдээллийг огт байршуулаагүй байна /Зөвлөмж, мөнгөн дүн – 0/.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button