Нийгмийн

Өчигдрийн борооноор 31 хүн УГААРТАЖ, дөрвөн хүн амиа алдлаа

Сүүлийн өдрүүдэд бороотой сэрүүн байгаагаас шахмал түлшинд угаартсан, нас барсан гэх хэргүүд өдөр алгасахгүй олон арваараа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаартсан иргэдийн тоо бусад дүүргээс тэргүүлнэ. Учир нь тухайн дүүргүүдэд амьжиргааны түвшин доогуур, галлагаатай байшин, гэрт амьдардаг өрхүүд олон байдагтай холбоотой. Ихэвчлэн хоёроос дээш ам бүлтэй айлын 9 сараас 70 хүртэлх насны иргэд угаартаж буй бөгөөд нас бага эсвэл өндөр хүмүүст угаарын хийн хордлого хүнд хэлбэрээр илэрч, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал тогтворжиж буйг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсээр буй.

Угаартсан өрхүүдийн ихэнх нь пийшингийн дулааныг хадгалах, цаашлаад түлшээ хэмнэхийн тулд сайжруулсан шахмал түлшний нунтгийг ихээр овоолон хийх, өрхөө бүтээснээс угаартах эрсдэлд өртөж буйг эх сурвалжууд онцлов. 

Учир нь шахмал түлшний нунтаг нь шатах, асахдаа муу бөгөөд уугих маягаар дулаан ялгаруулдаг аж. Өчигдөр л гэхэд 9 дүүргийн 31 иргэн угаартаж, дөрвөн хүн нас барлаа. Тодруулбал, угаартсан иргэдийн 20 нь том, 11 нь бага насны хүүхэд байна. Нас барсан иргэдийн хувьд БЗД-ийн 17-р хороонд амьдардаг бөгөөд 4-5 иргэн угаартсан гэх дуудлагын дагуу эрүүл мэндийн байгууллагаас очиход 35-45 насны дөрвөн иргэн нас барсан байдалтай, 2-3 сартай нярай хүүхэд угаартсан байдалтай байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ. Угаартсан иргэдийн ихэнх нь бороо орсноос болж, өрхөө бүтээн хоносноос ийн амиа алдсан байж болзошгүй байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, цаашлаад нунтаг түлшийг ихээр түлэхгүй байх, утаа мэдрэгчийг ажиллагаа хэвийн эсэхийг шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button