Нийгмийн

ТАНИЛЦ: Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” оюутны наадмын шилдгүүд

Кино, телевизийн нэрт найруулагч Бадраагийн Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл-9” медиа урлагийн шилдэг бүтээл шалгаруулах оюутны наадам болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ жилдийн наадамд Турк, ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол зэрэг таван улсын оюутнууд оролцжээ. Ингээд шилдгүүдтэй танилцацгаая.

ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭЛ: MARRIAGE

  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн найруулагчийн 3-р курсийн оюутан Ван зи пин, Ан жиа ки нарын бүтээл

РАДИОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ: АНУДАР

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүлчийн 4-р курсийн оюутан Ё.Дүүрэнжаргалын бүтээл

ШИЛДЭГ АНИМЕЙШН, КОМПЬЮТЕР ГРАФИКИЙН БҮТЭЭЛ: NOMUGUN

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Анимейшний 4-р курсийн оюутан Х.Бүрэнтөгсийн бүтээл

ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГИЙН МУЛЬТИМЕДИА БҮТЭЭЛ: ТЭС ХЭМ

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Зураглаачийн 4-р курсийн оюутан Б.Ирээдүйгийн бүтээл

ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ :СОШИАЛ ДАХЬ ӨНЧИН ХҮҮХДҮҮД

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн Сэтгүүлчийн 4-р курсийн оюутан Б.Сэргэлэн, Анимейшний 4-р курсийн оюутан Х.Батболд нарын бүтээл

ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ: A TALE OF TINY CHAMPION

  • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутнуудын “PARACOSM” баг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button