ДЭЛХИЙ

Хятад улс цахим мөнгөнд хориг тавьж, биткойны ханш унажээ

Хятад улс цахим мөнгөнд хориг тавьсны улмаас биткойны ханш өнгөрсөн гурван сарын хугацаанд анхны удаа 34 мянган ам.доллароос бага болжээ. Мягмар гарагт (2021.05.18) Бээжин хот эдийн засгийн хүрээлэнгүүд болон төлбөрийн компаниудыг цахим мөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглосон байна. Мөн хөрөнгө оруулагч нарт цахим мөнгө арилжаалахгүй байхыг анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Tesla” компани биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахаа больж байгааг мэдэгдсэний улмаас тус цахим мөнгөний ханш 10 хувиар унасан. “Tesla” компанийн захирал Илон Маск тус мэдэгдлийг хийхдээ цаг уурын өөрчлөлтөд биткойны үзүүлж буй нөлөөг дурдсан байна.Үүний улмаас “Wall Street”-д “Tesla” компанийн хувьцааны ханш 3 хувиар буурсан аж.

Даваа гарагийн (2021.05.17) байдлаар биткойны ханш 22 хувиар буурсан байна.Түүнчлэн “Ethereum”, “Dogecoin”-ийн ханш тус тус харгалзан 25 болон 29 хувиар буурчээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilonrel
zortilonrel
2021-09-27 04:29

Keep up the excellent piece of work, I read few articles on this website and I think that your site is rattling interesting and has got sets of fantastic info .

Холбоотой мэдээ

Back to top button