ГЭМГҮЙ “ГЭМТНҮҮДИЙГ” суллах жүжиг буюу айсуй СОНГУУЛИЙН ЧИМЭЭ

Өчигдөр /2021.05.19/ Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэв. Улмаар С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан юм. Тодруулбал, тэдэнд холбогдох хэрэг 2015 онд гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн үзсэн байна.
Оюутолгой ордоос олсон ашгаар тэжээлгэж байж гэрээг нь хийсэн хүмүүсийг хорьсон эмгэнэлт-инээдмийн жүжиг угтаа эдгээр гурван залуугаас эхэлдэг.
-ЯЛЫГ НЬ ТЭД ҮҮРЧ, ЯМБЫГ НЬ НИЙТЭЭРЭЭ ЭДЛЭВ-
Оюутолгойн төсөл Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан том хөрөнгө оруулалт. Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авахуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Өнөөдөр 17 мянган хүн ажлын байраар хангагдаж, Монголын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт нь аль хэдийн 10 тэрбум ам.доллар давсан өгөөжтэй.
Сая хөл хорионоор иргэн бүрт тараасан 300 мянган төгрөг хүртэл Оюутолгойн татварын үр шим. Ийм атал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний ажлаа хэсэгт байж, даалгавар гүйцэтгэж ажлаа хийсэн нөхөд ялыг үүрч, ямбыг нийтээрээ эдэлсэн билээ.
- ГЭМ БУРУУГҮЙ ГЭМТНҮҮД -
Гэвч тэднийг гэм буруугүй юу гэдэгт олон хүн эргэлздэг. Үүний хариултад тэднийг шүүхийн махны машинаар машиндчихсан гэх хариулт л тохирох байх. Шүүх гэдэг бол эрх баригчдийн араа шүд. Дубайн төлөвлөгөөг баталсан хэрэгт буруутгагдсан тэдний гэм буруугийн санаа, сэдэл, зорилгыг нотолж чадахгүй болмогц прокуророос урьд эрхэлж байсан ажлаар нь гүтгэж эхэлсэн нь үүнийг нотолдог.
Өнөөдөр тэднийг сулласан нь гэм буруугүй гэмтнүүд гэж үзэж буйтай ялгаа үгүй. Гэм буруугүй бол гэмт хэрэг болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэршил дор суллачихсан нь ч асар тактиктай. Гэм буруутай мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлэх л жүжгийн нэг үзэгдэл гэж харагдахаар. Тэгж ч харагдаж байна.
-УЛСТӨРИЙН ХОРИГДЛУУДАА АЙСУЙ СОНГУУЛИЙН ЧИМЭЭНЭЭР СУЛЛАЖ ЭХЛЭВ ҮҮ-
С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Э.Энхсайхан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулийн ӨМНӨ хорьсон нь санамсаргүй ч явдал биш. Тээг садаа болох учир. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө суллаж байгаа нь ч санамсаргүй явдал биш. Учир жанцантай.
Эцэстээ тэдний цагаадах нь цаг хугацааны асуудал л болж үлдэх нь.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан хүмүүсийг “улстөрийн хоригдол”-ууд болгосон түүх Ардчилсан Монгол Улсынх гэж хар дээр цагаанаар бичигдэж үлдэнэ. Манайдаа ардчиллын лидер гэгдэх хэдийн толгойг няслах хэлмэгдэл эдгээр хүмүүсээр дамжуулан сэм гэтсэн. Ардчилсан монгол улсад гэмгүй гэмтнүүд энэ мэт төрөх нь туйлын эмгэнэлтэй. Зуун жилийн өмнөх хэлмэгдүүлэлтэй адилхан ч, тактик нь асар ялгаатай. Гэвч төгсгөл нь адилхан. Нөгөө талд засгийн эрх хууль бусаар булаагч, тэрбум тэрбумаар хуссан жидүчид бурхны элч болж хувирсан. Тэднийгээ ч дахин сонгосон. Цөвүүн цаг заавал дайн дажнаар илэрдэггүй. Цөвүүн цаг чухам ийм буюу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэнийг л бичсэн байна.
Энэ Ганболд гэдэг нөхөр ч дээ з�##�ьтай хүн дээ. Энэ хүний цаана монголын ард түмний эсрэг бодол санаа мөн хэрэгжүүлсэн олон муу юм байгаа байх даа
цус нь холилдсон новшнууд аргагүй. Үнэн арчаагүй төр засаг гэж
ulsaa hudaldsan muu hujaagiin erliizuudiig yaahar ni ingeed zugeer tolgoig ni ileed yavuuldiin? muusain huuruud uhej dald orooroi ta nar
Монгол улсад хууль нь тэгш үйлчилдэг, шударга зарчим барьсан хууль чинь хаа байна вэ. Шударга ёс ярьдаг Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар гуай. Иргэдээ �##�гачилдаггүй шударга хууль чинь хаа байна вэ. 2 шатны шүүхээр батлагдаад ял авчихсан хүмүүсийг яахаараа дээд шүүх шүүх хурлаа хийхгүй хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацаа гэсэн худ�##� улс төрчдөд зориулсан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ.
яг гэмгүй байж харагдаач. х�##�зан гитд, гөлөг ариунсан, мулгуу бямбасайхан
Гэмгүй хүмүүст гэм үүрүүлсэн нь буруу байсан
iim l adgiin shuuhchitei uls daa.ene l###r shuuhchidiig bugdiin z##luulaj baij mongol uls hugjin shuu.
Үнэхээр л гэмгүй хүмүүст улс төрийн шоу хийхийн тулд хилсээр хэрэг тохсон булавч бултайна даравч д�##�дайна гэдэг байхаа хуулийн ямар ч ойлголтгүй хүн ойлгохоор л жүжиглэсэн шүүгчид нь ч ичиж байгаа да�##�гавараар хорьсондоо харин хүний амьдарлаар тоглосон хүмүүст үйлийн үр нь гарцаагүй ирнэ хэдэн жилийн дараа бурханы номонд үйлийн үрийг маш ойлгомжтойгоор тайлбарласан байгаа үзээрэй
Talbain tarvagnuudyn tohiroo ene baisan biz
Altankhuyag ulsgulunguu zogsoongut ariunsan ni sullagddaad l arai ilerhiiyum bishu