Нийгмийн

“Дэлхийн шилдэг багш” уралдаанд монгол багш, оюутнууд оролцоно

Английн “Варки” сангаас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн шилдэг багш” уралдаанд монгол багш, оюутнууд анх удаа оролцоно. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан хамтран “Үндэсний шилдэг багш”, “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүлжээ.

“Үндэсний шилдэг багш”, “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтын нэгдүгээр шатанд шилдэг 50 багш, 50 оюутан, хоёрдугаар шатанд шилдэг 10 багш, 10 оюутныг шалгаруулах бөгөөд тэд дэлхийн шалгаруулалтад өрсөлдөх юм. 

Шилдэг багшийн шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуульд одоо ажиллаж байгаа, долоо хоногт 19-өөс багагүй цаг хичээл заадаг багш хамрагдах боломжтой. Харин шилдэг оюутны шалгаруулалтад 16-аас дээш насны их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан хамрагдах боломжтой. Мөн дээд боловсролын эчнээ болон зайн /онлайн/ сургалтын оюутнууд хамрагдаж болно. Шалгаруулалтад оролцохыг хүссэн багш, оюутнууд www.teacherprize.mn сайтаар зочилж, “Өргөдөл” хэсэгт хандан бүртгүүлээрэй. Мөн тус сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

“Дэлхийн шилдэг багш” шагнал нь багшийг хүндэтгэх, урамшуулах, нэр хүндийг өсгөн алдаршуулж, тэдний хийж буй бүтээлч ажил, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, чадварлаг боловсон хүчнүүдэд багшийн мэргэжил эзэмших урам зориг өгөх зорилготой.

Дэлхий дахинаа шалгарсан шилдэг багшийг нэг сая ам.доллароор, мөн үе тэнгийнхэн дундаа сурлагаар тэргүүлсэн, цаашлаад нийгэмдээ бодит үр нөлөө үзүүлсэн онцгой шилдэг оюутныг 50,000 ам.доллароор тус тус шагнадаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт юм.

Шалгаруулалтыг Английн “Варки” сан долоон жилийн турш зохион байгуулж байна. Жилээс жилд оролцогч орон, багшийн тоо нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 140 орны 12,000 гаруй багш шалгаруулалтад оролцжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button