БИЕИЙН БАЙДАЛ: Эмчлүүлж буй иргэдийн 535 нь хүнд, 116 нь маш хүнд байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит коронавирусийн мэдээллийг хийж байна. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:
“Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байгаа тул иргэд вакцины давтан тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр /2021.05.22/ 684 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 51.931 боллоо. Харин 708 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 45.853 боллоо. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас барагсдын тоо 244 боллоо. Эдгээр иргэдийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайлбал 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд, 74 настай эмэгтэй тавдугаар сарын 10-нд, 61 настай эмэгтэй тавдугаар сарын 20-нд, 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь тус тус батлагдаж коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Нийт эмчлүүлж буй 2074 иргэнээс 2074 нь хөнгөн, 1134 нь хүндэвтэр, 535 нь хүнд, 116 нь маш хүнд байдалтай эмчилгээ үргэлжилж байна” гэв.
ШУУД ҮЗЭХ:
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.