Ким Жон Ун бариу жинсэн өмд өмсөхийг хоригложээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бариу жинсэн өмд гэх мэт зүйлсийг залуу иргэдэд нь капиталист нөлөө үзүүлнэ хэмээн хориглосон байна. Мөн гурвалжин үсний засалт, гэзэг ургуулах, үсээ будах гэх мэт зүйлсийг хориглож зөвхөн 15 төрлийн хэв маягаар үсээ засуулж болох аж. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагт мэдээлснээр энэхүү шийдвэрийн талаар Умардын “Rondong Sinmun” сонинд бичсэн байна.

Тус сонинд бичихдээ “Хэрвээ аливаа улс өөрсдийн амьдралын хэв маягийг хадгалж үлдэхгүй бол эдийн засаг, цэргийн алба нь хүчирхэг байсан ч төд удалгүй нурж унадаг гэдгийг түүх бидэнд харуулсан.Бид капиталист амьдралын хэв маягаас болгоомжилж, олж илрүүлэн устгах хэрэгтэй” гэжээ.
Мөн уранхай жинсэн өмд, уриа лоозонтой цамц гэх мэт зүйлс өмсөхийг Ким Жон Ун хориглосон аж. Хойд Солонгос гаднын орнуудын соёлын бэлэг тэмдгийг улсдаа хориглосон. Умардаас дүрвэн гарсан 200 гаруй хүнээс судалгаа авахад тэдний ихэнх нь гаднын орны хөгжим, телевиз, кино үзсэний үр дүнд зугтах шийдвэр гаргасан гэдэг нь илэрчээ.“Daily NK”-д мэдээлснээр Хойд Солонгос иргэддээ гадаадын сэтгүүл, бичлэг гэх мэт социалист бус юм үзэж буй хүмүүсийг албаны хүмүүст мэдэгдэхийг тушаасан байна.
Эх сурвалж: Unilad, Foxnews
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ер нь бол маш зүйтэй байна ингэлээ гээд муу юм болохгүй нь мэдээж харин олон эерэг нөлөө гарна үндэслэл бол үнэхээр агуу яг оносон байна
Хэтэрхий сурт�##� нэвтрүүлэг хийгээд байх шиг.Тэр ард түмний өөрсдөө сонгосон зам шүү дээ.Гэтэл барууны сурт�##� нэвтрүүлэг байнга явуулж эдийн засгийн хориг тавих зэргээр энэ орныг хавчиж боож байгаа нь шудрага биш санагдах юм.
Хэдэн бүдүүн дарга нь тансаг амьдраад ард иргэд нь гуйлгачин шиг эрх чөлөөгүй амьдарч байна. Иймээс бүдүүн бацааныг устшахмл хэрэгтэй дээ.