НИЙГЭМ

“Хүүхдүүдийг албадан дархлаажуулсан зүйл байхгүй”

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “ЭЕШ өгөх гэж буй 17 настай хүүхдүүдийг заавал дархлаажуулалтад хамруулна гэсэн ойлголт зарим иргэдийн дунд байгаа нь ташаа юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Ямар нэг байдлаар ийм шаардлага, шахалт үзүүлээгүй” хэмээх тайлбарыг өгсөн. Эрүүл мэндийн яамны зүгээс ч мөн эл асуудлыг хөндөж тавиагүй. Одоогоор 17 настай хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдахгүй байгаа. 18 настай хүүхдүүдийг насанд хүрсэн тул дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа. Хүүхдүүдийг албадан дархлаажуулсан зүйл байхгүй. Судалж байгаа ч 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах шийдвэр гараагүй байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2021 16:47

Даваасүрэнг ш�##�га.

Холбоотой мэдээ

Back to top button