НИЙГЭМ
“Коронавирусийн улмаас 20-30 насны залуус ч нас барж байна”
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
“Халдварт өвчний дэгдэлт хаа саагүй байна. Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт болсон. Тиймээс Улаанбаатар хотын иргэд орон нутаг руу зорчихдоо маш их хариуцлагатай байх хэрэгтэй байна. Орон нутгаас ирж буй иргэд ч мөн эрсдэл рүү ирж байгаагаа бодох хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд орон нутгуудад өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо 40-өөс дээш байна.
Өнгөрсөн Даваа гаригаас хойших хугацаанд 45 хүн халдварын улмаас нас баржээ. Зөвхөн настай хүмүүс нас барж байгаа биш юм. 20-30 насны залуус ч нас барж байна.Иймээс залуучууд вакциндаа хамрагдах хэрэгтэй байна” гэсэн юм.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.