Eurovision: Их Британийн оролцогч нэг ч оноо авалгүй сүүлд жагсав

Энэ жилийн Eurovision тэмцээнд Итали улсыг төлөөлөн оролцсон “Maneskin” хамтлаг түрүүлсэн байна. Харин Их Британиас оролцсон Жеймс Ньюман нэг ч оноо авалгүй хамгийн сүүлд жагссан аж. Ингэснээр Их Британи улс тав дахь удаагаа Eurovision тэмцээний хамгийн сүүлд жагсаж, нэг ч оноо аваагүй хоёр дахь жил нь тохиов. Өмнө нь 2003 онд Жемини хамтлаг нэг ч оноо авч байгаагүй юм.

Тэмцээнд ялсан “Maneskin” хамтлагийн гишүүн Дамиано Давид шагнал хүлээн авах үедээ “Rock and Roll хэзээ ч мөхөхгүй” хэмээсэн байна. Eurovision 2021 нь Нидерланд улсын Роттердам хотод болжээ. Коронавирусийн улмаас тэмцээний шагнал гардуулах ёслолыг 3500 гаруй хүн үзсэн байна.
Их Британи улс хамгийн сүүлд 1997 онд Eurovision тэмцээнд ялалт байгуулжээ. Тус тэмцээн 1956 оноос хойш зохион байгуулагдаж ирэхэд Их Британи нийтдээ таван удаа түрүүлж байсан аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.