СПОРТ
Токиогийн олимпын бамбарын буухианд Р.Гантөгс оролцжээ

Ирэх долоодугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх Токио-2020 зуны XXXII олимпын бамбарын аялал Японы муж, хотуудаар үргэлжилсээр байна.
Олимпын бамбар нийт 47 мужаар дамжина. Энэ сарын 23-ны өдөр Тоттори мужийн Тоттори хотод болсон бамбар аялуулах үйл ажиллагаанд “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс оролцсон байна.
Тэрээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг.
Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Азийн АШТ, ДАШТ-д оролцож байжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.