Нийгмийн

Өлгий суманд болсон шороон шуурганы улмаас гэр нурж, спортын заал болон орон сууцны дээвэр хууларчээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тавдугаар сарын 24-ний өдрийн 21:15 цат шороон шуурга болжээ. Хүчтэй шороон шуурганы улмаас 1 өрхийн гэр нурж, Биеийн тамир, спортын заал, Улсын нөөцийн салбар, 2 орон сууц болон 3 айлын байшингийн дээвэр хууларсан байна.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 21:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг өрхийн гэр нурна гэснийг хэн ойлгох вэ

Холбоотой мэдээ

Back to top button