НИЙГЭМ

Сүхбаатар аймгаас таван гавьяат төрлөө

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат "Оргил” рашаан сувиллын ахмад эмч Гомбосүрэнгийн Туваан Монгол Улсын хүний гавьяат эмч, Эрдэнэцагаан сумын харьяат, яруу найрагч, сэтгүүлч Сумьяагийн Амартайван Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Онгон сумын харьяат, мэс заслын эмч Цэндийн Хүрэлбаатар Монгол Улсын Гавьяат эмч, Наран сумын харьяат, хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул "Их модун" ХХК-ийн захирал Батмөнхийн Цогтсэргэлэн Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор тус тус шагнагдаж, төрдөө үнэлүүллээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button