СПОРТ

Дээд лиг: Монголын шилдэг волейболчид лигонер тамирчдын эсрэг

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Тэмцээн гурван тойргоор бүтэн улирлын турш явагдаж аваргуудаа тодруулах юм. Бид лигийн эргэн тойронд болж буй сонирхолтой мэдээллүүдийг товчоор хүргэж байгаа. Энэ удаа бүх оддын тоглолтыг онцолж байна.

Монголын шилдэг волейболчдын хамтрал энэ удаагийн дээд лигт гадны улсуудаас урилгаар ирж, өрсөлдөж буй лигонер тамирчидтай 11 дүгээр сарын 17-ны өдөр тоглоно. Бүх оддын тоглолт тухайн өдөр спортын төв ордонд 15 цагаас эхлэх юм.

Бүх оддын эрэгтэй багийг "Хасу мегастарс" клубын шилдэг тоглогч А.Даваажаргал ахална. Бүрэлдэхүүнд Б.Батсуурь, Э.Энх-Амгалан, Б.Анхбаяр, З.Цэнд-Аюуш тэргүүтэй шилдэг залуу тамирчид багтжээ. Харин лигонер тамирчдын багийг "Натур мед ноён" клубын холбон тоглогч Б.Наранбаатар ахлах бөгөөд тэдний бүрэлдэхүүнд олон улсын шилдэг лигонер тамирчид нэгдсэн байна.

Харин монголын эмэгтэй волейболчдын багийг дээд лигийн шилдэг довтлогч "Хөвсгөл-Эрчим" багийн тамирчин Г.Хонгорзул ахална. Тэдний бүрэлдэхүүнд Г.Саруулгэрэл, Ж.Баянжаргал, Г.Энхнаран, П.Энххүслэн нарын шилдэг тамирчид багтжээ. Эдгээр тамирчдын эсрэг тоглох лигонеруудыг дээд лигийн холбогч Л.Хосбаяр удирдан тоглох юм.

Дээд лигийн талаарх сонирхолтой, шинэ мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-15 12:38

Amjilt

Зочин
Зочин
2022-11-15 12:38

Үзүүлээд өгөөөрэй та нар чаднааа

Зочин
Зочин
2022-11-15 12:39

Чаднаа амжилт

Легионер
Легионер
2022-11-16 06:55

Лигонер гэж бичихгүй, сэтгүүлч ээ

Холбоотой мэдээ

Back to top button