Нийгмийн

ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадорж өмнө нь өөр банкнаас 1.4 тэрбумыг залилж байжээ

СЭЖИГТНҮҮД ОЛДООГҮЙ БАЙХАД СААТУУЛЛАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛЖЭЭ

Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг өнгөрөгч мягмар /2021.05.25/ гарсан. Хэрэгт холбогдуулан, 13-14 иргэнийг сэжигтнээр тооцон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээс нэг холбогдогчийг Дорнод аймгаас саатуулсан гэдгийг эх сурвалжийн мэдээлэл баталж байна.

Монголдоо түшиц системийн банканд тооцогддог Худалдаа хөгжлийн банк албан бланк, тамга, тэмдгийн хуурамч байдлыг ялгаж харалгүй, их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь ихээхэн анхаарал татаж буй. Банкны зүгээс “Уг асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Улмаар тус банкны эх сурвалж “Мөнгө олдож, сэжигтнүүд саатуулагдсан хэдий ч мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор мэдэгдэл гаргаж болохгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв. Гэвч ЦЕГ-аас уг хэргийн гол сэжигтнээр тооцогдож буй гурван иргэнийг эрэн хайж буйгаа өчигдөр албан ёсоор дахин зарлаад байна.

1.1 САЯ АМ.ДОЛЛАР НЬ АВТОМАШИН ДОТРООС ОЛДЖЭЭ

Эх сурвалжийн мэдээллээр бол, залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн 2 сая ам.долларын 1.1 саяыг нь Улаанбаатар хотоос Ланд-крузер маркийн автомашин дотроос олжээ. Үлдэгдэл валют нь олдоогүй /2020.05.28-ны өдрийн 13:00 цагийн байдлаар/ байгаа гэх мэдээлэл байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

Харин Худалдаа хөгжлийн банкны хувьд залилан үйлдэгдсэнээс нэг цагийн дараа мэдэж, Цагдаагийн байгууллагад хандсан аж. Залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гүйлгээг хийсэн байжээ.

Цагдаагийн байгууллагын зүгээс автомашинаас олдсон 1.1 сая ам.долларыг одоогоор банканд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

ӨМНӨ НЬ НЭР БҮХИЙ АРИЛЖААНЫ БАНКНААС ХОЁР УДАА, НИЙТ 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАЛИЛАН ХИЙСЭН ЭТГЭЭД УГ ХЭРГИЙГ ҮЙЛДЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн голлох оролцогч болгож, дөрвөн иргэнийг эрэн сурвалжилж буйгаа мэдэгдсэн. Эдгээр дунд 32 настай Б.Бямбадорж гэдэг иргэн багтаж буй. Хачирхалтай нь, Б.Бямбадорж 2019 онд нэр бүхий арилжааны банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөгийг залилж авсан түүхтэй аж.

Мөн өнгөрөгч 2020 онд мөн нэр бүхий арилжааны банкнаас “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Б.Бямбадорж нь батлан даалтад гарсан байх хугацаандаа уг хэргийг үйлдээд, оргон зайлсан аж. Тэрбээр 2013 оноос залилан хийсэн түүхтэй нэгэн бөгөөд газар, автомашин зэрэг хөрөнгө ч залилж байжээ. Залилан хийсэн дүн нь хамгийн багадаа 20 сая төгрөгт хүрдэг гэх.

ТЭМДЭГЛЭЛ: Өмнө нь мөн л системийн томоохон банкийг залилсан этгээд батлан даалтад гарсан байх хугацаандаа дахин нэг банкийг залилсан нь эрхгүй анхаарал татах асуудал. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд тасралтгүй залилан хийж, арилжааны банкнаас хоёр удаагийн үйлдлээр 1.4 тэрбумыг залилсан этгээдийг батлан даалтаар гаргасан нь ч хачирхалтай. Б.Бямдоржид хамаарах эл хэргүүд гүүгл орчинд огт илрэцгүй байгаа нь, мөнхүү сэжигтнүүд олдоогүй байхад зориудаар олдсон мэт мэдээлэл тараасан зэрэг нь манай системийн томоохон банкууд энэ мэт залилангийн кэйсээ дарж, нэр хүндээ хамгаалах үйлдэл хийдэг гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-29 09:05

Yugii n hiidiin bugdiig n il gargah heregtei!! Nuuj baij dahin aldaj bgaa shd !!

буян юм аа
буян юм аа
2021-05-29 09:56

ганц з�##�илагчид жил дара�##�аад з�##�илуулаад явж байлаг монголын том банкууд буян юм аа

Зочин
Зочин
2021-05-29 10:56

Honshoortoi ps#a we.

Uudam
Uudam
2021-05-29 11:00

Banknii ezen ni ulsiin mungiig zalilchihaad ymarch yal abdgvishtee , bas banknihaa bairni zubhun 2 dabhriig bvten barilgiin vneer ulsad zarsan odoo hariutslaga hvleeh hvn bhgvil bnshtee

Зочин
Зочин
2021-05-29 11:03

Би монголын банк санхүүгийн байгууллагуудад мөн ч олон удаа хэлсэн дээ.
Хамга�##��##�т сул байна аа.адгийн наад зах нь.тамга тэмдэг харж байхаар давхар коджуулъя гэж хэлээд2 дийлээгүй шүү

Сахиус
Сахиус
2021-05-29 11:27

Бямбаа сайн байна. Муусайн шулаачид нарыг хашраагаад өг. Бүү баригдаасай

Bayar
Bayar
2021-05-29 12:21

Er hun mungu bol huchtei hair

Bayar
Bayar
2021-05-29 12:22

Er hun mungu bol huchtei

Bayara
Bayara
2021-05-29 12:22

Er hun honshoortoi

Зочин
Зочин
2021-05-29 12:54

Туршлагагүй хүн ийм юм хийхгүй. С.Зоригийг ч гэсэн хүн �##�аагүй хүн �##�ахгүй. Ч.С. нарт нь өөр хүн амины хэрэг байхгүй.

Зочин
Зочин
2021-05-29 12:56

Цагийн дараа ута�####�ж асуусан уу. Тэгтэл нас барсан хүн гэж хэлсэн уу?

Зочин
Зочин
2021-05-29 14:07

Цаанаа том ар т�##�тай юм байна л даа. Тэгээд л шүүгч нарт хэдэн х�##�тар цаас атгуулаад л чөлөөтэй шүү дээ.

Зочин
Зочин
2021-05-29 14:13

Энэ хэний Банк бил ээ бас сонин л асууд�##� шдээ энэ их мөнгийг шууд очоод авахад гаргаад өгчихгүй л дээ

Baniuh
Baniuh
2021-05-29 14:36

Aarhal turj bna and min

Зочин
Зочин
2021-05-29 15:52

Юунд нь аархдаг ? Энэ чинь гэмт хэрэг !

Хаха
Хаха
2021-05-29 20:27

Банкныхан нь ард иргэдээ шулж, улсаасаа луйварддаг ХХБ одоо яая гэхэв. Баригдахаар болбол нарантуул дээр цацчихаарай

Иргэн
Иргэн
2021-05-29 22:54

Мэдээгээ Монголоор бич кейсүүдээ нуудаг ч гэж байх шиг орлох үг зөндөө байна. Эсвэл тийм хэлтэй сэтгүүлч юм бол нэртэйгээр нь англиар бич!

Зочин
Зочин
2021-05-30 08:10

Кино шиг л юм болжээ

Зочин
Зочин
2021-05-30 10:23

Хоншоортой бна өө

uu
uu
2021-05-30 10:57

6000 USS abahad uchnuub yum bolj hyleelgen tatan avalt hiij bj ugdug doo TDB ug ni

Зочин
Зочин
2021-05-30 18:53

Битгий баригдаасай. Дахиад ч банкуудыг з�##�илаасай.

Зочин
Зочин
2021-06-02 17:14

Bankuud zarlahgui baigaa n tsaanaa uchirtai. Ene tom hereg bolohoos bish iimerhuu jijig zalilan bainga shaham gardag. Ter bolgond bank ooroo hohirogch bolj meduuleheesee iluu harilcagchdaa hohirogch gej oorsdoor n tsagdaad handuuldag. Negent harilcagch huuliin medlegguigeesee bolood hohirogchoor tsagdaad handval tegee l yostoi hohi n bolood duus#ag. Bank mongoo aldaagui harin harilcagch n aldsan uchir bank harilcagchiin ooriin buruutai bj medeh asuudald hariuclaga huleehgui. Tgee l medegdehgui ungurdug um daa ho. Jijig harilcagch nar bol daraa n hichneen hel am hiigeed nemergui.

Viagra
Viagra
2021-10-30 02:42

Finasteride 1 Mg Buy Uk

ivermectin dosage for humans
ivermectin dosage for humans
2021-11-01 10:57

Amoxicillin Dosis

Propecia
Propecia
2021-11-02 06:21

cialis nueva presentacion

Viagra
Viagra
2021-11-07 08:44

Examples Of Side Effects Of Propecia

Cialis
Cialis
2021-11-08 00:43

Side Effect Of Amoxicillin

order prednisone online from india
order prednisone online from india
2021-11-10 07:14

Cialis 33 Anni

priligy uk
priligy uk
2021-11-14 05:00

viagra generico en andorra

hydroxychloroquine for arthritis
hydroxychloroquine for arthritis
2021-12-04 14:21

п»їbuy 10 mg cialis

is gabapentin considered a painkiller?
is gabapentin considered a painkiller?
2021-12-04 20:39

Cheap Viagra Uk

best site to buy cialis online
best site to buy cialis online
2021-12-11 01:29

Get Atarax Online Fast Shipping Option

Холбоотой мэдээ

Back to top button