ДЭЛХИЙ

Ким Жон Ун Өмнөд Солонгос дуу, кино зарсан иргэнээ цаазаар авчээ

Ким Жон Ун Өмнөд Солонгос дуу кино зарсан хэргээр иргэнээ буудлагын багаар гэр бүлийнх нь өмнө цаазаар авсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Гадаад дуу, кино худалдаж байсан Ли овогтонг Ганвон аймгийн төв Вонсанд баривчлан 40 өдрийн дараа 500 хүний өмнө буудаж цаазаар авсан аж.

Тэрбээр Вонсаны тариалангийн менежментийн комиссод инженерээр ажилладаг байжээ. “Daily NK”-д мэдээлснээр түүнийг албан тушаалтнууд Өмнөд Солонгос бичлэг худалдсанаараа социалист бус үйлдэл хийсэн гэж буруутгасан аж. Умард Солонгосын албан тушаалтнууд тус явдлыг “Ганвон аймагт социалист бус үйлдлээр яллан цаазаар авсан анхны тохиолдол” хэмээжээ. Өмнө нь социалист бус үйлдэл хийсэн хүнийг дахин боловсрол олгох байгууллага руу явуулдаг байсан ч өнгөрсөн жил батлагдсан хуулиар түүнийг цаазаар авсан байна.

Лигээс гадна 20 гаруй хүнийг Өмнөд Солонгос дуу, кино зарсан хэргээр баривчлан шүүж байгаа аж. Умардад социалист бус үйлдэл хийж байгааг мэдсэн хирнээ албан тушаалтнуудад мэдээлээгүй хүмүүст долоо хүртэлх жилийн хорих ял оноодог талаар эх сурвалж хэлжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Өөрөө баруунд боловсрол эзэмшиж барууны коньяк авчирч уудаг байж тэнэг гар вэ

иргэн
иргэн

Өөрөө гадныхнаас хангамжаа авдаг биш билүү

Irgen
Irgen

Muuhai amitan.

Осор
Осор

Хойд со-д Хүүк байсан бол яаж ирваатах бол

ҮНЭН
ҮНЭН

энэ гахайг

Холбоотой мэдээ

Back to top button