Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Хотын сонгуулийг хөшигний араас УДИРДАГЧ М.Энхболд

ДУУГҮЙ СҮР БАРАА

“М.Энхболд л төрөөс явчихбал улс орон мандан бадарлаа” хэмээн, хөхөө өвлийн хүйтнээр талбай дээр жагсаал хийж, МАН-ынхан түүнийг “хөөж” явуулсан түүхтэй. Ингэж намдаа 65 суудал авчирсан М.Энхболд Ерөнхийлөгч болж чадаагүйнхээ төлөө намынхандаа жийгдсэн.

Тэрбээр УИХ-ын даргын тухлаг өрөөнөөс ордны дөрвөн давхрын булангийн тасалгаанд шилжиж, У.Хүрэлсүх мандат өгөхгүй шийдвэр гаргах хүртэл дууграагүй. Наадмаар өмнөх жил нь зүгээр уралдсан морийг нь эрлийз гэж хасахад, хүчтэй нөлөөтэй явахад нь уяагаар нь нэг багширалдаж байдаг хүнэн сүрэг үлэмж цөөрөхөд ч тэр мөн л дууграагүй.

Гэвч ордны коридороор хамгаалагчтай алхах М.Энхболдын сүр бараа амархан замхарчихаагүй. Нэг л их хүн загнасан, сүртэй омогтой дарга нартаа олон нийт хэсэг алаг ташиж байснаа сүүлдээ огт дуугардаггүй улсын агуулгыг ойлгох тийм уур амьсгал бүрдэж эхэлсэн гэлтэй. Ялангуяа намын дотоод орчинд эл агуулгыг нухацтайгаар харах хүн асар олон болов.

МАН 100 жилийн ойгоо сүр бараатайхан тэмдэглэх үеэр М.Энхболд нэгэн оройн зоогт жигтэйхэн нэр хүндтэй байсан гэх. Өмнө нь муулж намнаж байсан хэд нь гар барьж, өнөөх нь малийтлаа инээж тухалжээ. Нүүр хуудсандаа тэрбээр 100 жилийн энгийн мэндчилгээ өлгөөд л өнгөрсөн.

ХОТ ДАХЬ М.ЭНХБОЛДЫН ПИРАМИД

М.Энхболдгүй засаглах үедээ МАН-ынхан, ялангуяа нийслэл удирдсан С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар, хот дээр үлэмж нөлөөтэй Д.Амарбаясгалан хүртэл М.Энхболдын нийслэлд өрсөн төрийн пирамидыг яагаад ч эвдэж чадахгүйгээ ойлгосон гэх. Эрэг шураг мэт болтлоо нэгнээсээ зуурч бэхэжсэн тэр сүлжээг задалж дийлэхгүй гэдгээ үндсэндээ хүлээн зөвшөөрсөн байдаг, хөшигний ардаа.

Тиймээс ч энэ удаагийн сонгуульд М.Энхболд хотыг зангидах, удирдах ажилд үлэмж нөлөөтэй оролцож байгаа аж. Өнгөн дээрээ эрх биш Нийслэлийн МАН-ын хороог ахалдаг Д.Сумъяабазар хотын сонгуулиа удирдаж буй нэртэй. Гэвч хөшигний ард цэвэр М.Энхболдын сүлжээнд тулгуурласан сонгуулийн тактик хэрэгжиж буй.

Бүр тодорхой хүрээлэлд “Д.Сумъяабазар биш М.Энхболд хотын сонгуулийг удирдаж байгаа” гэж ил цагаан ярилцах болов. Бөх тэх, тамирчин хүний араншингаар асар их шатаж, хотыг авсан Д.Сумъяабазар сүүлийн үед Б.Чойжилсүрэнтэй ихэд саймширч, хотын томоохон ажлуудыг тэдний компаниуд сорчлон авах болсон нь нууц биш.

Эл харилцааны цаана засгийн газартайгаа огт эвээ олж чадахгүй байгаа Д.Сумъяабазар М.Энхболдын талыг түшиж, хамгаалалтын хана босгож буй логик уншигдана. Тэр ч учраас М.Энхболд, Д.Сумъяабазар нар харьцангуй эв санаа нэгтэйгээр хотын сонгуулийг ил далд хамтран удирдаж буй агуулга харагдана.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Сонгууль өнгөрлөө л бол МАН-ынхан намын даргын төлөө үзэлцэх нь нэгэнт тодорхой болсон. Хэн намын даргыг авна, тэр Засгаа зангидах учиртай. Нэг ёсондоо одоогийн Засгийн газар шинэ яам хоёрыг нэмээд бууриа хамгаалж үлдэх үү. Эс бөгөөс Сү фракцид Засгийн эрхээ алдах уу гэдгээ шийдэх тулаанд орно гэсэн үг. Залуу үеийнхэн ах нарын нарийн тооцоолсон плантай тулах эгзэгтэй үед М.Энхболд чухам аль талд нь зогсох бол. Түүний хүч үнэндээ суларсан биш түр зуур л дуг хийсэн төдий учир Засгийн хувь заяанд ч үлэмж нөлөө үзүүлэхээр байгаа юм. М.Энхболд улс төрөөс явсан бол биш, тэр зүгээр л бусдаа хэрхэхийг хэсэг ажиглаад, эдүгээ өөрөө нүүдлээ хийхээр зэхэж буй гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
5 сар 31, 2021 08:48

Turiin xunii nien nuruu zangarag .tebcheer ene xunees l unshigdadag...eldeb uggui pop zangui surjin darjin oiborgon zangui neg tiim l noen nuruu tushig....

Зочин
Зочин
5 сар 31, 2021 09:01

уул нь шоронд байх ёстой хүн хотын бүх газрыг зарж баяжсан

Зочин
Зочин
5 сар 31, 2021 09:17

M жинтэй авна даа. Одоо хөдлөх цаг нь болсон. ЗГ-ийн тэргүүний сууд�##� руу шилжих нь тодорхой болж магадгүй байна.

Зочин
Зочин
5 сар 31, 2021 10:35

Хотын сонгууль удирдана гэж юу байдаг юм бэ? з�##�аад бай. Ми дарга манангийнхантайгаа хор найруулаад сууж байгаа биз. Монголд хэрэггүй хүн гэдгээ нэгэнт харуулчихсан шүүдээ.

zochin
zochin
5 сар 31, 2021 10:36

M. Enkhbold jinhene darga hun. Ene hun Mongold nen heregtei. AN, MAN dotroosoo tuuniig darahyn tuld gazryn naimaa gedeg operats hiij, mon ch ih mani huniig horloson doo.

Nam
Nam
5 сар 31, 2021 10:38

Man iin batsaanuud barahgui bolood miye dargaa guigaa biz. Nogooh yaahav de ajil hiij chaddag hun yu baihav de.
Neeh muulaad ene hungui hogjih geed bauna gsn yaasan hudlaa l baihgui yu man shaldan batsaanuud

People
People
5 сар 31, 2021 10:55

Авилгачдыг устгахгүй бол ингэж буцаж ирээд байдаг аюултай. Сү Батболд болон Мие Энхболдын бүлэглэлийн цаана нөгөө л Элбэгдорж байдаг юм шүү дээ. Эд нар Эрдэнэт, ОТ, ТТ-ыг авах, бүх үйлдвэрийн газруудыг хувьчилж авах гэсэн асар их шунaлдаа хөтлөгдсөн, хууль шүүхийг гартаа авсан хүмүүс байгаа юм. Эдэнтэй хатуу харгисаар цус урсган тэмцэхгүй бол бид ялагдвaл Монгол улс сөнөж, эд нар хөрөнгөө аваад гадагш зугтана.

Сир
Сир
5 сар 31, 2021 11:12

хөөж туугаад.явуулснаа эргүшлэн з�##�аа юу

Иргэн
Иргэн
5 сар 31, 2021 11:40

Turiin hunii noyn buruu ene hunees l haragddag.

Зочин
Зочин
5 сар 31, 2021 12:24

Ми энхболд, Сү батболд нар маш аюултай мафийн дарга нар шүү

үзэл бодол
үзэл бодол
5 сар 31, 2021 16:44

Оюун-Эрдэнэ,Хямбаатар нарын хао ургам�##� цэвэрж Энэ 2 хүнн мөнгөлын төрд үнэхээр хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 31, 2021 20:08

Үнэн шүү. Ямар ч гэсэн Хүрэлсүх ерөнхийлөгч болох хэрэгтэй байна. За тэгээд Энхболд Сү хоёрын фракцууд удаан тэссэн. ЗГ-ийг унагаж 2-р ээлжинд дайран ороход бэлэн өлөн цөөвөр шиг юмнууд зөндөө байгаа. бямбацогт мөнхбат мөнхоргил гээд нөхдүүд тун ч их тэвчиж байгаа даа

Иргэн
Иргэн
5 сар 31, 2021 20:37

Ми хотын сонгууль удирдаж байгаа бол хүк УБ аас гарахгүй угаасаа гарахгүй луйвраар гарна гээд иргэд ярьж байна 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль сонирхолгүй өрсөлдөгчгүй сонголтгүй гунигтай угаасаа хүк луйвраар гарна гээд иргэд нь итгэчихсэн ийм л байгаа троллууднь лайк дарж коммент бичээд л

Зочин
Зочин
5 сар 31, 2021 21:28

Жинхэнэ төрийн ажлыг ном журмаар нь удирддаг , жудагтай, ноён нуруутай, боловсролтой, ёс журамтай, мундаг хүндээ

зочин
зочин
6 сар 1, 2021 14:35

хужаа боожгоЙ

Холбоотой мэдээ

Back to top button