ДЭЛХИЙ

АНУ Ангела Меркель тэргүүтэй Европын албан тушаалтнуудыг тагнаж байжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Дани улсын тагнуулын газрын тусламжтай Европын албан тушаалтнуудыг тагнаж байсан талаар Данийн төрийн өмчит телевиз мэдээлжээ. Тагнасан хүмүүс дунд Герман улсын канцлер Ангела Меркель байсан аж.

Данийн Батлан хамгаалахын тагнуулын газар энэхүү явдлыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай ямар ажил дээр хамтарч байсныг илрүүлэхээр дотоод шалгалт хийж байхдаа илрүүлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын агентлаг 2012-2014 оны хооронд Швед, Норвеги, Франц, Германы албан тушаалтнуудыг тагнажээ.

Үүний талаар Германы сөрөг хүчний удирдагч байсан Пир Штайнбрюк хэлэхдээ “Нөхөрсөг харилцаатай улсуудын тагнуулын алба бусад орны албан тушаалтнуудыг тагнаж байгаа явдал нь ёс бус хэрэг” гэсэн байна. Харин Шведийн Батлан хамгаалахын сайд энэ явдлын талаар бүхий л мэдээллийг ил болгохыг шаардсан аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
5 сар 31, 2021 10:19

morduulen morduulen,dorluulsen buh shig dagahin yanaa amerikaa

эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн иргэнийх нь бодол шүү
5 сар 31, 2021 15:35

Манайхыг ашиглаж Орос,Хятадыг тагнуулдаг уу?

Хүүкий
Хүүкий
5 сар 31, 2021 15:37

Тийм да�##�гаврыг биелүүлячихээр хэдэн сая доллорыг буц�##�тгүй туслаж болгон өгдөг

Холбоотой мэдээ

Back to top button