Оскараас нэг төрөлд хоёр кино шагнал авсан долоо дахь тохиолдол гарлаа
2026 оны Академийн шагнал гардуулах ёслол явагдаж байна. Тэгвэл Оскарын шилдэг богино хэмжээний кино төрөлд “Two People Exchanging Saliva”, “The Singers” кинонууд тодорч хамт шагнал авчээ. “BBC” агентлаг мэдээлснээр Академийн шагнал гардуулах ёслолын түүхэнд үүнээс өмнө нь зургаан удаа л нэг төрөлд хоёр кино шагнал авч байсан тохиолдол байдаг аж.
Тэдгээр тохиолдлыг жагсаавал:
1932 он - Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд Фредрик Марч, Уаллас Бээри
1950 он – Шилдэг баримтат кино төрөлд “A Chance to Live”, “So Much for So Little”
1969 он – Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд Катерин Хэпбурн, Барбара Стрэйсанд
1987 он – Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино төрөлд “Artie Shaw: Time is All You’ve Got”, “Out in America”
1995 он – Шилдэг богино хэмжээний уран сайхны кино төрөлд “Franz Kafka’s It’s a Wonderful Life”, “Trevor”
2013 он – Шилдэг дууны эвлүүлэг төрөлд “Skyfall”, “Zero Dark Thirsty”
Эх сурвалж: PEOPLE














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.