ДЭЛХИЙ

БНХАУ “H10N3” ханиадны анхны тохиолдол бүртгэн авчээ

Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо Жиангсу мужид оршин суудаг 41 настай эрэгтэй “H10N3” шувууны ханиад туссан гэдгийг мягмар гарагт (2021.06.01) мэдээлжээ. Халдвар авсан эрэгтэй Женжян хотод амьдардаг бөгөөд халуурах гэх мэт шинж тэмдэг үзүүлсний улмаас дөрөвдүгээр сарын 28-нд эмнэлэгт хэвтсэн байна.

Түүнийг тавдугаар сарын 28-нд “H10N3” ханиадны вирусийн халдвар авсан хэмээн оношилжээ. “H10N3” вирус нь эмгэг төрүүлэх чадвар багатай, мөн томоохон халдвар үүсгэх магадлал бага. Халдвар авсан эрэгтэйн ойрын хавьтал дундаас “H10N3” ханиадны тохиолдол илрээгүй аж. Түүний биеийн байдал тогтвортой болсон тул эмнэлгээс гарахад бэлэн байгаа юм.

Өмнө нь 2016-аас 2017 оны хооронд дэгдсэн “H7N9” шувууны ханиадны халдвараас болж 300 хүн нас барсан байна. Түүнээс хойш шувууны ханиадны томоохон халдвар дэгдээгүй аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button