НИЙГЭМ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад долоо хоног үлдлээ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаат хугацаа тавдугаар сарын 24-нд албан ёсоор эхэлсэн. Журмын дагуу энэ өдрөөс хойш 15 хоногт багтаж, нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх ёстой.
Харин энэ хугацаа зургадугаар сарын 8-ны 00.00 цагт дуусаж байгаа юм. Тэгэхээр өнөөдрөөс хойш долоо хоногийн хугацаа үлджээ. Сурталчилгаа хаагдсаны дараа буюу зургадугаар сарын 9-нд орон даяар санал хураалт болно. Харин гадаадын улсуудад суугаа монгол иргэд тавдугаар сарын 30, 31-ний өдөр саналаа өгөөд байна. Тэдний саналыг зургадугаар сарын 9-нд нэгтгэн тоолох юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.