Япон улс олимпод оролцох тамирчдаа вакцинжуулж эхэллээ

Япон улс Токиогийн Олимпд оролцох тамирчин, дасгалжуулагч, ажилчдаа мягмар гарагаас (2021.06.01) вакцинжуулж эхэлжээ. Тус улс “Pfizer” компанийн үйлдвэрлэсэн вакциныг дархлаажуулалтдаа ашиглаж байгаа аж.
Эхний өдөр 200 гаруй хүн Токио хотын Үндэсний бэлтгэлийн төвд анхны тунгаа хийлгэсэн хэмээн Японы Олимпын комисс мэдэгджээ. Тус улс долдугаар сарын 20 хүртэл 600 Олимпын тамирчин, 1000 дасгалжуулагч болон ажилчдыг бүрэн вакцинжуулах зорилготой байгаа юм. Токиогийн Олимпд оролцох Японы багийн менежер Мицуги Огата хэлэхдээ “Ямар нэгэн асуудал гараагүй, одоогоор тамирчдад гаж нөлөө илрээгүй” гэжээ.

Олимпд оролцох тамирчдыг вакцинжуулах аяныг зарим Япон иргэд шүүмжилсэн байна. Учир нь гэвэл тус улсын зорилтот бүлгийн ихэнх хүмүүс вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун олимп бэ энэ япон сүйрэхээр шийдэж