НИЙГЭМ

С.Энхболд сайдын тушаалд “Коронавирусийг тарни уншиж, бэлгийн самуурлыг тэвчиж эмчилнэ” гэж заажээ

Шинэ төрлийн коронавируст халдварыг ардын уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж болно гэж тухайн салбарын мэргэжилтнүүд баталж буй. Д.Нацагдорж хамбын тухайд уламжлалт аргаар хэд хэдэн өвчтөнийг эдгээсэн тухайгаа ил ярьж байв.

Тэгвэл энэ оны тавдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд А/328 тоот  тушаал баталж, үүгээр коронавируст халдварыг уламжлалт анагаах ухааны аргаар оношлох, эмчлэх түр зааврыг шинэчилсэн байна.

Харин уг шинэчлэгдсэн зааварт тангийн эмчилгээнүүд заагдсан байгаагийн сацуу сэтгэлдээ хүсэл тачаалыг тэвчих, хэрүүл маргаанаас зайлсхийх гэхчлэн өгүүлбэрүүд багтжээ.

Тодруулбал А/328 тоот тушаалын хавсралт хэсгийн 5.5-д “Маналын зүрхэн тарни тэргүүтэй халдварт өвчнөөс сэргийлэх  тарни, номыг тогтмол уншиж, үр хүүхдээ адислах”, 7.4-т “Бэлгийн самуурал, зугаа цэнгэлд шунах, чалчаа үг ярих зэрэг 10 хар нүгэл үйлдэхгүй байх” гэж заажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
6 сар 2, 2021 13:51

хэхэ хэрэгтэй бол тарни ч болтугай уншиж таарах нь

Зочин
Зочин
6 сар 2, 2021 13:51

Энэ цүнх баригч ийм юм гаргахаас өөр чадах юм үгүй л дээ

hehe
hehe
6 сар 2, 2021 13:55

iim l saihan novshnuud bidniig udirdaad bgaam daa

Зочин
Зочин
6 сар 2, 2021 14:35

enhboldoo hooson sh tee chi, ichij amidar aa

Иргэн
Иргэн
6 сар 2, 2021 16:18

Шашин төр хослоно гэдэг л энэ байх даа. Тэгэхээр Богд нь хэн юм болоо.

Холбоотой мэдээ

Back to top button