Нийгмийн

ТОДРУУЛГА: Ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатарт гүйж хүрэхээр хөдөлжээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйхээр бэлтгэлээ хангаж, хөдөлжээ. Бид түүнийг өнөөдөр хэдэн цагаас замдаа гарсныг, мөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явааг Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас тодрууллаа.

-Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр хэдэн цагаас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй гарсан бэ?

-11.40 цагт Ховд хотын Ард Аюушийн талбайгаас хөдөллөө. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй яваа. Нэг эмч, нэг тогооч, нэг жолоочтой хөдөлсөн.

-Улаанбаатарт хэд хоногийн дараа ирэхээр төлөвлөж байгаа бол?

-Ховд аймгаас Улаанбаатар аймаг хүртэлх зай 1500 км байдаг. Өдөрт 50 км гүйнэ гэж тооцож байгаа гэсэн. Ер нь бол 40 орчим хоног тасралтгүй гүйж, долдугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараа Д.Сүхбаатарын талбайд очихоор төлөвлөж байгаа юм билээ.

May be an image of 1 person, standing and outdoors
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Харин
Харин
6 сар 2, 2021 14:19

Ямар ач холбогдолтой юм бол, ойлгосонгүй

Уншигч
Уншигч
6 сар 2, 2021 15:03

Амжилт хүсэе,

Зочин
Зочин
6 сар 2, 2021 18:03

Ийм зориул�##�тын бус цэрэг хувцастай гүйгээд бүтэхгүй. Тамирын нимгэн хөлс сайн шингээдэг угаахад амар трико шиг юм өмсөж байж холын замд оёдол гуя үрж шархлуулахгүй гүйнэ. Бэлтгэлгүй л байна даа. Санаа нь бол гоё байна.

Холбоотой мэдээ

Back to top button