Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

МАН-ЫН “ГАЛЗУУРАЛ”: ЕТГ-аа бүрдүүлж, Засагт Н.Энхбаярынхныг оруулахаар ковидын хуулийг сунгана

Эрх барьж байх үед нь дэгдэж, том хариуцлага, эрсдэл, ачааллыг улс төрийн хувьд авчирсан коронавирусийн цар тахлыг МАН ашигтай чиглэлд чадмаг хувиргасаар ирсэн. Дундаа нэг гал алдсаныг эс тооцвол ер нь иргэдээс оноо авах чиглэлд жимбий ажиллаж байв. Ялангуяа У.Хүрэлсүхийн засаг. Яг тэр үеэр УИХ ковидын үеийн түр хуулийг баталсан. Харин түр хуулийг түүхэн хууль болгож хадахаар МАН-ынхан нэгэнт шийджээ.

КОВИДЫН ХУУЛИАР Б.ЦЭНГЭЛ, Г.ЗАГДЖАВ НАР НОГООН ГЭРЛЭЭР ТОМИЛОГДОВ

Яригдаж буй хуулийн бүтэн нэр нь “Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”. Харин хууль дотор төрийн албаны томилгоонд холбогдох нэг заалт байдаг. Тэр нь цар тахлын үед албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр, эрх баригч намынхан өөрсдийн хүнээ шууд томилж болох агуулгатай.

Цар тахлыг далимдуулж, томилгоон дээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх нь хэмээн хууль батлагдаад удаагүй байхад буюу өнгөрөгч оны зун бид бичиж байв. Анхандаа хуулийг зургаан сар хэрэгжинэ гэж заасан ч 2021 оны дөрөвдүгээр сар луу сунгасан. Тэгвэл дахиад хоёр дахиа сунгах гэж байгаа тухайгаа Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт ил хэллээ.

Энэ хуульд дулдуйдаж, ТӨБЗГ-ын даргаар У.Хүрэлсүхийн найз Б.Цэнгэл, ШШГЕГ-ын даргаар Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч гэх Г.Загджав, МХЕГ-ын даргаар Т.Гантулга нарыг томилсон. Хэд хэдэн яамдын Төрийн нарийн бичгийн томилгоо ч хийгдсэн. “Төрийн албаны шалгалт зохион байгуулах нь эрсдэлтэй” гэсэн агуулгаар бамбай хийх энэ тик такыг МАН-ын жинхэнэ стратегич Ж.Энхбаяр сэдсэн.

ХУУЛИЙГ ХОЁР ДАХИА СУНГАЖ, СОНГУУЛИЙН ДАРАА ТОМИЛГООГООР "ТОГЛОНО

Тэгвэл одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах томилгоонуудыг ч гартаа атгахын тулд МАН-ынхан ийн Ж.Энхбаярын сэдэж өгсөн тоглоомоор үргэлжлүүлэн тоглохоор тогтжээ. Тэд мэдээж У.Хүрэлсүхийг сонгуульд ялна, тэгэхээр ялсан хойно нь ЕТГ-аас эхлээд холбогдох бүтцүүдийн томилгоон дээр хэрхэн “найрлах” вэ хэмээн шөнө зүүдлэх нь холгүй үсчицгээж байгаа.

Сайн гүйлгээ ухаан, жимбий зангаргатай Ж.Энхбаяр, асар их эрх ашгийг төрийн тогтолцоо руу шургуулсаар ирсэн Я.Содбаатар нар гээд том албан тушаалд данхалзаж чадаагүй дарагдсан МАН-ын сийрэг толгойтнууд үүн дээр алгаа үрчиж суугаа болов уу.

Нэг үгээр МАН бүр жинхнээсээ “галзуурна” гэсэн үг. Олонх болсон парламент нь хуулийг хүч түрэмгийлэн баталж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН бүх өрсөлдөөнд л яллаа. Ялалт тэдний гарт л байв. Үүндээ бялуурч, цадалгүй дахиад л шунацгаах нь хэм хэмжээнээс арай хэтийдсэн гэлтэй.

ШИГТГЭЭ: Дээрээс нь сонгуулийн өмнө МАХН татан буугдаж, МАН-тай нийлсэн. Үүний ард мөн л албан тушаалын тохироо бий. Хэд хэдэн сайдын суудал авна гэсэн тохироо хэдий нь хийгдчихээд буй тул агентлагуудын дарга тэргүүтэй бусад албан тушаалуудад МАХН-ынхан ч бас шүлсээ гоожуулж буй нь тодорхой нюанс.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Коронавирусийн халдварын тохиолдол ихсэж, дахиад мянга давдаг болчхоод байхад тэд сонгуулийн сурталчилгаа гэж орон нутагт олон түмнийг бөөгнөрүүлсээр л байна. Гэтэл хөдөө орон нутагт вакцины бүрэн тун битгий хэл нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүн өдрийн од шиг байгаа.

Нөгөө талд нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд гар даллаад л хүлээж байна. Долдугаар сарын 1-нээс бүх иргэн, ААН-үүд хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөрөө төлж эхэлнэ. Тог, ус, дулааны мөнгө төлөгдөнө. Татварын зөрчилтэй асар олон ААН сонгуулийн дараа яана даа гэж санаа зовниж буй.

Уг нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөж, супер цикл тохиож буй энэ үед чадмаг менежмент хийж, тулхтай бодлого төлөвлөж суух л учиртай. Даанч 3 хувийн зээл нэрээр Монголбанк, арилжааны банкнуудыг “угжиж”, АХБ-наас зээл авч халамжийн мөнгөө санхүүжүүлж, нэг үгээр баларч сууна.

Албан тушаал халаатай, улс төр өөрийн цаг хугацаатай. Жаахан жудагтай л байж үзээсэй, “хаан” У.Хүрэлсүх болон түүний нөхөд.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-03 08:41

энэ хэд хүртэх ёстойгоо хүртэнээ

Зочин
Зочин
2021-06-03 08:43

мангарууд одоо �######�аа эд нар идэж хандаггүй юм уу

Зочин
Зочин
2021-06-03 08:46

АН ийнханд сонгох юм байхгүй юм чинь одоо я�##�тай билээдээ с.эрдэнэ ийг сонголтой биш дээ

Зочин
Зочин
2021-06-03 08:50

MAN garuud mongoliig idej duusgahaar shiidjee

Зочин
Зочин
2021-06-03 08:52

huukiig songoj bolohgui neg namiin daranguilal uusne

Зочин
Зочин
2021-06-03 08:55

zda ingeed hoid solongos boloh yum bainldaa POP songoson hognuudaas bolood

Зочин
Зочин
2021-06-03 08:58

POP s#ag songoj baigaa novshnuuda mongoloos zugeer z##laachee

Зочин
Зочин
2021-06-03 09:02

AN iin troluud z##laarai tanaihaas songoh hun bhgu shu

Зочин
Зочин
2021-06-03 10:13

Holbogdoh albany humuus ene trolluudyn orig ipiig todruulj sursanyg medehgui ene heden gar burj ugch bna aa?! Hamaagui yum bichij ireeduigee ballav daa duu nar

Батсайхан
Батсайхан
2021-06-03 10:32

За арай үгүй байлгүй дээ хэрэв тэр хуулиа сунгах юм бол ард иргэд зүгээр хараад суухгүй л байх даа.

Хохь нь
Хохь нь
2021-06-03 10:55

Зүгээр суухгүй гэчжээ. Зүгээр суухгүй гээд яахын та нар. Майкаа сөхөөд, гүзээгээ гаргаад зогсох уу? Хагас өдөр Приус дотроо цуйвантай суулт хийвэл их юм з�##�хуу гахайнууд.
Нэг их ташуураа бариад босдог хөхүүд. Хийморь ярьсан, хоцрогдлын туйлууд.

Bat
Bat
2021-06-04 09:48

Хүрэлсүхээс өөр шийдэлтэй хүн байна уу? Компьютерийн араас хуцахаа больмоор юм. Хүрэлсүх ялна. Ямар шийдвэрүүд гаргаж юу юу шийдсэн билээ. Бүгд л үр шимийг нь хүртэж байна. Хүнд цаг үе шүү.

Зочин
Зочин
2021-06-04 15:07

ARAI L YUMDAA. ERDENEEEGEEE DEMJIHUUUU ENHBATAAA DEMJIHUUU. ENE 2 HOORONDOOO SANALAAA HUWAALTSAH BHDAAA. BATTULGA UNEN ARCHAAGUI GAR YUMDAA. ENHBOLD ALTANHUYAG 2T BAS MAN.D CHADUULJ L BDG

ҮНЭН
ҮНЭН
2021-06-06 15:43

БУЗАРУУД

Зочин
Зочин
2021-06-07 11:55

Huukee demjinee. Hamgiin Tom jishee bol covidiin hund ued Elbegdorjoos Erdenet uildveriig butsaaj avch ard tumnii amidrald nemer bolj baigaa.

Холбоотой мэдээ

Back to top button