Нийгмийн

17 настай охин хашаанд нь орж ирсэн баавгайг түлхэж унагажээ

АНУ-ын Калифорни мужийн Брэдбури хотод өнгөрөгч тавдугаар сарын 31-нд 17 настай охин Хэйли Моронико хашаанд нь орж ирэх гэсэн баавгайг түлхэж унагаж буй бичлэг цахим сүлжээнд түгээд байна.

Тодруулбал, ээж баавгай хоёр бамбаруушын хамт айлын хашаан дээгүүр явж байхад нь гурван нохой дайрчээ. Улмаар бамбаруушаа хамгаалах гэсэн ээж баавгай ноход руу дайрсан байна. Үүнийг харсан Хэйли Моронико нохдоо хамгаалахын тулд баавгайг хашаанаас түлхэж унагаад нохойгоо тэврээд зугтсан аж.

Тэрбээр энэ тухайгаа АНУ-ын CNN сайтад өгсөн ярилцлагадаа:

"Тухайн үед би юу ч бодоогүй. Гүйж очоод баавгайг түлхэж унагахдаа нохойгоо аврах тухай л бодож байсан. Аварч чадсандаа ч баяртай байна. Золоор энэ бүхэн сайнаар эргэсэн. Гэвч намайг сонсож байвал та бүхэн хэзээ ч баавгай руу ойртож, түүнийг түлхээрэй. Хүн бүхэнд аз тохиохгүй шүү дээ. Би өөрийгөө эрүүл, саруул байгаад талархаж байна” гэжээ.

Харин Хэйли Мороникогийн ээж Ситлалли Моронико охиныхоо орилж байгааг арын хашаанаасаа сонссон бөгөөд энэ тухай:

"Камерын бичлэгээс охиноо маш том баавгайтай хамт байсныг хараад айж түгшсэн” гэжээ. Харин тус мужийн Байгаль орчны газраас:

"Бичлэгт гарсан баавгай хүүхэд болон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй” гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

daldganasan nohduud l bn.

Холбоотой мэдээ

Back to top button