Нийгмийн

ИРГЭД: Хүүхдийн мөнгийг 20.000 төгрөг болговол олон гэр бүл хоолгүй хоцорно

Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байх хугацаандаа хүүхдийн 20.000 төгрөгийг 100.000 болгох, ААН, айл өрхүүдийн тог, усны мөнгийг хөнгөлөх зэрэг хэд хэдэн дорвитой алхмуудыг хийсэн. Энэ нь ч цар тахалтай хүнд саруудад ард иргэдэд гал алдахгүй байх, ахуй амьдралаа залгуулахад томоохон түлхэц болсон гэхэд болно. Гэвч ирэх долдугаар сарын 1-нээс эл шийдвэрийн хэрэгжих хугацаа дуусаж, халамжийн олголтууд болон төрөөс хэмнэсэн хөнгөлөлтүүд хэвийн горимд шилжүүлэх тухай яригдаад багагүй хугацаа өнгөрөв.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулсны 100 дахь хоногийн ажлаа танилцуулах нээлттэй хэвлэлийн хурлын үеэр уг асуудалд байр сууриа илэрхийлсэн. Гэвч энэ нь ч мөн өдгөөг хүртэл албажаагүй, өөрөөр хэлбэл тодорхой бус шийдвэрүүдийн нэг болж үлдээд буй. Тэрбээр хэлэхдээ:

“Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол хүүхдийн мөнгө, бусад халамжийн олголт, хөнгөлөлтүүдийг он дуустал сунгана гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байна. Төсөвт асар их эрсдэл учруулж болзошгүй. Вакцинжуулалт хурдан хийгээд, эдийн засаг эргэж сэргээд, үзүүлэлтүүд сайжирвал дээрх халамжуудаас татгалзана. Гэхдээ шууд татгалзахгүй. Үе шаттай хийнэ” хэмээсэн юм. Тэгвэл манай сурвалжлах баг уг асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэхээр бэлтгэлээ.

-ЗАСГИЙН ЗӨВ ШИЙДВЭРЭЭР ИРГЭД ХҮНД ҮЕИЙГ ДАВГҮЙ САЙХАН ДАВААД ГАРЛАА-

-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн: Энэ хэцүү нийгэмд хүүхдийн 100.000 төгрөг маш зүйтэй шийдвэрүүдийн нэг байлаа. Гэвч төр засаг маань цаашид төсөв мөнгийг нь дийлж чадах эсэх нь эргэлзээтэй. Засгийн зөв шийдвэрээр иргэд хүнд үеийг давгүй сайхан даваад гарлаа. 1990-ээд оны үед хүүхдийн мөнгө бүү хэл картын бараатай байлаа. Сахар, гурилаа таллах, талхаа дараалал үүсгэж авах зэргээр хэцүүхэн л байсан.

Харин одоо тэр үеээ бодоход Монгол улс хөгжиж, эдийн засгийн хувьд чадалтай болжээ. Хүн бүр л мөнгө авах дуртай. Хүүхдийн мөнгө амьдралд нь маш их тус нэмэр боллоо. Өгснийг нь аваад байхаас илүү авахдаа бас иргэд маань бодолтой байх хэрэгтэй мэт. Юмс хэцүү шүү дээ. Улс орны төсөв санхүү айл гэртэй л адилхан. Аав хүн гэр бүлээ хэрхэн тэжээж тэтгэх вэ гэж боддог бол, улсын тэргүүн хүн улсынхаа иргэдээ хэрхэн хоолтой байлгах вэ гэж бодно.

-Та хэчнээн ач, зээтэй вэ?

-Би долоон ач, зээтэй. Бүгд л хүүхдийн мөнгөндөө хамрагддаг.

-Хүүхдийн мөнгийг эцэг эхийнх нь дансаар авч байна уу, эсвэл нэрийн данстай юу?

-Эцэг, эх нь дансаараа авч хоол хүнсээ авах, цаашлаад илүүчилж дансанд хийж, хуримтлал үүсгэдэг болов уу. 100.000 их мөнгө шүү дээ. Шуудай гурил авахад л удаан хэрэглэнэ. Хоолонд бол маш нэмэртэй. Гэхдээ бас хоол, хүнсний мөнгө их нэмэгдэж, өссөн байна. Уудаг ундаа нь хүртэл 600-1000 төгрөг нэмэгдсэн байх юм. Сүүлдээ мөнгө, мөнгө биш боллоо.

-Зарим эцэг эхчүүд, хүүхдийнхээ мөнгөөр архидан согтуурч байгаа нь ажиглагдаж байна?

-Толгой нь эргэсэн эцэг эхчүүд байна. Заримынх нь бүр өмнөөс харамсах юм.  Хүүхдээ хоолтой, хоолгүй байгааг анхаарах юм алга. Захын хорооллоор бол тийм дүр зураг олон шүү дээ. Мөнгийг мөнгө болгохгүй, ууж идье гэдэг хүмүүст хэцүүхэн л байна. Бухимдах үе ч олон тохиолддог.

-ХҮҮХДИЙН 20.000 ХАЛААСНЫ МӨНГӨ БОЛООД ДУУССАН БОЛ 100.000 ТӨГРӨГӨӨ ХУРИМТЛУУЛААД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛНӨ-

-н.Энхжин /18 настай/: Би гурван сарын өмнө 18 нас хүрээд хүүхдийн мөнгө авахаа больсон. Хүүхдийн 20.000 төгрөгийг хоол, хүнсэндээ л хэрэглэдэг нэг үгээр халаасны мөнгө байсан. Тухайн үедээ хэрэглэгдээд, үрэгдээд л дуусдаг байлаа. Харин 100.000 төгрөг болж нэмэгдсэнээр надад ач тусаа өгсөн. Хүүхдийн мөнгө нэмэгдсэн цагаас эхлэн би нэг ч төгрөг үрээгүй.

Дансанд одоогоор 1.800.000 төгрөг цугларсан байна. Цугларсан мөнгөө оюутны сургалтын төлбөртөө ашиглая гэж бодож байгаа. Тиймээс цаашид энэ хэвээр нь үлдээгээсэй гэж хүсэж байгаа. Хүүхдийн мөнгийг эргээд 20.000 болговол, олон хүүхэдтэй айлуудад хэцүү. Халамжийн мөнгөөрөө амьдарч, ахуй амьдралаа зохицуулдаг ээжүүд олон шүү дээ.

-20.000 ТӨГРӨГ ХҮҮХДЭД ХҮРЭЛЦЭХҮЙЦ ДЭМЖЛЭГ БИШ, 100.000 ТӨГРӨГ ХЭВЭЭР ҮЛДЭЭХИЙГ ДЭМЖИНЭ-

-Хувиараа хөдөлмөр эрхлэгч н.Даваасүрэн:

-Хүүхдийн 100.000 төгрөг, тог цахилгааны мөнгөний хэмнэлт нь иргэдийн амьдралд бодитой тус нэмэр болж чадсан. Ялангуяа олон хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй, хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд үр нөлөөгөө өгч чадсан. Цар тахлаар хувийн бизнесүүд зогссон. Би л гэхэд аялал, жуулчлалын салбарт ажилладаг. Манайд 30 гаруй эмэгтэйчүүд ажилладаг. Ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд юм. Харахад, 100.000 төгрөг тэдний амьдралд их тус болсон. Ялангуяа хэцүү цагт хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орохоос сэргийлж чадсан болов уу.

Түүнээс 20.000 төгрөг нь тухайн хүүхдэд хүрэлцэхүйц дэмжлэг биш. Би хатуу хэлж байгаа бол уучлаарай. Гэхдээ хүмүүст мөнгө өгсөн гэх нэр төдий зүйл. Улс орны нөхцөл байдал сайнгүй байхад төр засаг нь иргэддээ мөнгө өгч байгаа гэж харагдах л дүр зураг юм. Харин 100.000 төгрөг бол өөр. Төр засаг нь улс орноо харж ханддаг, үр хүүхдийг өсгөх бодлого баримталж байгаа юм байна гэж бодогддог.

Хамт ажилладаг залуус маань “Хүүхдийн мөнгө буцаад хэвэндээ орох нь” гэж ярилцаж байсан. Миний үзэл бодол хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээгээсэй гэж хүсэж байна. Боломжтой хүмүүс нь мөнгөө хадгаламждаа хийж байгаа л байх. Гэвч хамт ажиллагсдын 80 хувь нь шууд өрхийн хэрэглээндээ зарцуулж байгаа, тэр нь хангалттай хэрэгцээнд хүрч байгаа гэж хэлсэн. Тиймээс мөнгө буулгахыг огтоос дэмжихгүй, эсрэг байр сууртай байна.

-ХҮҮХДИЙН МӨНГӨ НЭМСЭН НЬ НҮДЭЭ ОЛСОН ШИЙДВЭР БАЙСАН-

Иргэн н.Лхамаа: “Хүүхдийн мөнгө нэмэх шийдвэр амьдралд маш их дэмтэй байсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ. Амьдралд маш дэмтэй байлаа. Ер нь нүдээ олсон шийдвэрүүдийн нэг байсан.

Айл өрх, аж ахуй нэгжийн ус, цахилгааны мөнгийг төрөөс төлөх шийдвэр ч мөн иргэдийн амьдралд чухал дэмжлэг боллоо.

-ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ МӨНГӨӨР АМЬЖИРГАА ЗАЛГУУЛЖ БАЙНА-

Иргэн н.Баяржаргал: "Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлснээр амьдралд их тус дэм боллоо. Би хүүхдүүдийнхээ мөнгөөр л амьжиргаа залгуулсан. Төр засаг яахыг мэдэхгүй ч, хүүхдийн мөнгөөр хэвээр үлдээхийг дэмжиж байгаа” гэв.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Тэгэхээр бидэнд үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн иргэдийн ихэнх нь хүүхдийн мөнгө нэмэгдсэнд баяртай байгаад зогсохгүй цаашид ч мөн үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Оюутан сурагчид хуримтлуулсан мөнгөөрөө их сургуулийн сургалтын төлбөр хийхээр зорьсон бол хувийн байгууллагад ажилладаг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 80 хувьд болон хүүхдийнхээ мөнгөөр аж төрж буй ээжүүдэд хүүхдийн 100.000 төгрөг том дэмжлэг болж чаджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-04 10:28

Ажил хий

Зочин
Зочин
2021-06-04 15:58

Ямаанаас доор монголын ирээдүй хүүхдүүдээсээ мөнгө харамласан монгол төрийн дээр гарсан эрлийз хурлийз юмнууд �######�цгаах хэрэгтэй

шударга иргэн
шударга иргэн
2021-06-04 23:30

Монголын үрс 100 мянга авах эрхтэй шүү. Бид баялагтаа эзэн Монгол нь үнэн л юм бол. Дарга нар өөрсдөө цавчаагаа багасгах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-06-04 23:51

Зээллэж өгч байгаа гэсэн.

Хх
Хх
2021-06-04 23:52

Зээллэж өгч байгаа гэсэн.
Зарим айл өрхөд хэрэгтэй. Ажил зөндөө л байна.

Дел
Дел
2021-06-05 08:25

хөдлөж амьдөр өгөхгүй байсанч болно ямар �##�ба биш

Зочин
Зочин
2021-06-05 08:40

Х�##�амжаа багасгах хэрэгтэй, ажил хийх хүн олдохгүй байна ш дээ.

zochin
zochin
2021-06-05 19:38

huuhdin mongiig 100k heveer ni uldeemeer ymaa ur huuhduudese haramlana gej yu bhav dee erhonhii said eronhiilogch 76 gishuud huuhduudee bodoochee

Зочин
Зочин
2021-06-07 10:43

Ажил хий тэнэг �########�акууд. Яанаа �####�а нээрээ энэ үхэрнээс дор болцон �####�акуудыг.

Зочин
Зочин
2021-06-11 14:50

Ажил хийж мөнгө олмоор байна. Даан ч 4 хүүхдийг маань энэ КОВоД нөхцөлд харж асрах хүн олдохгүй байна. Гадуур нөхцөл байд�##� хүнд байна. Өөрийгөө гэр бүлээ хамга�##�ж гэртээ байхаас өөр сонголт үгүй. Бас өмсөх, идэх хэрэгтэй байдаг.

Зочин
Зочин
2021-06-11 15:53

Хүүхэддээ хуримтл�##� болгохгүй өөрсдийнхөө хоол ундыг авах гэж хүүхэд гаргадаг юмуу

Иргэн
Иргэн
2021-06-11 16:12

Өмнө нь болоол байсан дандаа амруугаа хоол хиилгэх гэж юу байх юм их л өглөө одоо болно ажил хииж амьдар бэлэн мөнгө бүү шаардаад бай

Зочин
Зочин
2021-06-11 16:31

Гаргасан хүүхдээ тэжээж чадахгүй бол доодохоо хямгадаж яв дандаа бэлэн мөнгөөр угжуулж амьрахгүй шүү эх орныхоо хөгжлииг бодсон дээр байхаа гэдгииг ойлго

Зочин
Зочин
2021-06-11 17:06

Ажил хийцгээ, тэжээж чадахгүй юм бол анхнаасаа хүүхэд яах гэж гаргасан юм бэ?

Luya
Luya
2021-06-11 20:27

Hezee neg huuhed turuuleheesee umnu yadaj hoolnii mungiig n beldeed daraa n etseg eh boloh uhamsartai boloh bol huuhed tuluvlult gej yu ch baihgui humuus ih baih yum huuhdiinhee munguur amidardag gej heleheesee ichdeggui yum baih daa?! Uuriinhui zalhuu archaaguig zarlan tunhaglahaasaa ichih heregtei shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button