УЛС ТӨР

ДАТА: Соёлын яам хөл хорионы үеэр ХОЁР ТЭРБУМААР хөгжмийн зэмсэг худалдан авчээ

Коронавирусийн цар тахал манай улсын дотоодод 2020 оны арванэгдүгээр сард алдагдсан. Түүнээс хойш иргэд хатуу, зөөлөн хөл хорионд тасралтгүй орсоор өдийг хүрч ирэв. Харин хөл хориотой сар, өдрүүдэд сайд дарга нар янз бүрийн тендер зарлаж, төрийн мөнгөөр төрөл бүрийн эд бараа таваар худалдан авсаар ирсэн нь чих дэлссээр. Үүний нэг жишээ бол хөл хорионы үедүүдэд ХОЁР ТЭРБУМ төгрөгөөр хөгжмийн зэмсэг худалдан авах тендер зарласан явдал.

ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ ХУДАЛДАН АВАХ ХОЁР ТЭРБУМЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАЖЭЭ-

Тодорхой өгүүлбэл, Соёлын яам 2020 оны АРВАННЭГДҮГЭЭР сарын 06-нд Улсын филармонид хөгжмийн зэмсэг худалдан авах ХОЁР ТЭРБУМ төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлажээ. Эл мөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Тендерт таван компани оролцсоноос Протек, Эгшиглэнмагнай, Профешнл-Арт гэсэн гурван компани шалгарч хөгжмийн зэмсгийг хуваан нийлүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтын дагуу дээрх компаниудыг шалгаруулсан аж.

ПРОТЕК КОМПАНИ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ТЕНДЕРИЙН 1.2 ТЭРБУМЫГ БУЮУ ХАМГИЙН ИХИЙГ НЬ ХҮРТЖЭЭ-

Шалгарсан компаниудад тендерийн багцуудыг хуваасан байдал:

Протек ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 781,308,600 төгрөгөөр

Протек ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 466,285,600 төгрөгөөр

Эгшиглэнмагнай ХХК- Улсын Филармонийн Үндэсний хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 146,745,200 төгрөгөөр

Эгшиглэнмагнай ХХК- Улсын Филармонийн Утсан хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 224,038,500 төгрөгөөр

Профешнл-Арт ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн цохивор хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 227,770,455 төгрөгөөр

нийлүүлэх гэрээг 2021 оны ХОЁРДУГААР сарын 04-нд тус тус байгуулжээ. Үүнээс 1.2 тэрбум төгрөгрийг буюу тендерийн ихэнхийг Протек ХХК авсан нь харагдаж байна.

-С.ЧУЛУУН САЙДЫН ҮЕД ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ, Ч.НОМИН САЙДЫН ҮЕД КОМПАНИУД ШАЛГАРЧ, ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ-

Харин тендер С.Чулуун сайдын үед зарлагдаж, Ч.Номин сайдын үед компаниуд шалгарч, гэрээ байгуулсан байна. Соёлын сайд Ч.Номин 2021 оны нэгдүгээр сарын 30-нд ажлаа хүлээж авсан. Иймд тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбатын гарын үсэг хөгжмийн зэмсэг нийлүүлэх тендерийн баримт бичигт зурагдсан аж.

Гэрээнд хөгжмийн зэмсгүүдээ нийлүүлэх эхний хугацаа 2020 оны АРВАНХОЁРДУГААР сарын 15, сүүлийн хугацаа 2021 оны ЗУРГАДУГААР сарын 15 гэж тусгажээ.

-У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ ШИНЭЧЛЭХ ТОГТООЛЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬЖ БАЙЖЭЭ

Цар тахлын үед засгийн нөөц хөрөнгөөр хөгжим худалдаж авах ажлын эхлэлийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тавьсан байдаг. 2020 оны аравдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулсан байдаг. Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 1.8 тэрбум, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан байдаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Гэхдээ мундаг хөгжимчид өөрсдөө мастер хөгжимтэйгөө ирдэггүй юм уу?
    Төгөлдөр хуурчаас бусад нь

  2. Soyol gedeg ugiingee utgiig oilgohgui, said hiih yum aa. Hoshin urlagiinhan, hamrlaguud soyol uu. Yadaj soyoliin unet zuil gedeg ee oilgooch ee. Daanch munhag humuus toriig udirdah yum aa

  3. Зөв шүү дээ, 70 80 аад оны хөгжмөөрөө л тоглож байгаа байлгүй, хамгийн сайныг нь авч өгөөрэй, амжилт

  4. Улсын үйлдвэрийн газарт олон тэрбумаар 00 цаас шахаж байхаар урлаг, соёл, боловсролд мөнгө зарцуулах ёстой,УБ болон 21 аймагтаа урлаг соёлыг хөгжүүлж гэрэл гэгээ өгөөрэй!

  5. тоглолт хийж орлогоороо хөгжим авах ёстой болхоос татварын мөнгөөр энэ хэдэн урлаг спортын пялдагуудыг тэжээх ёсгүй

  6. олон жил шинэчлээгүй орхигдсон хүүхдүүд шиг байсан байхаа одоо цаг нь болсон оюунлаг гэгээлэг баймаар байна дандаа хар пиар сонсож бие биенээ муулсаар байгаад бүгд б####ай боллоо

  7. СОЁЛЫН ЯАМТАЙ БОЛЖ МАРКЕТИНГ САЙТАЙ САЙД ОЛЖ ТАВЬСНЫ ХЭРЭГ ГАРЧ БНА МАШ ЗӨВ ОДОО БҮГД ҮГ ДУУГҮЙ ДЭМЖЭЭД ЯВАХ ЁСТОЙ

  8. Соёлын сайдыг худ####даж авсан мөнгөө төсвөөс яар####тай гаргаж авахгүй бол засгийн газар хэзээ ч огцорч болзошгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button