УЛС ТӨР

ДАТА: Соёлын яам хөл хорионы үеэр ХОЁР ТЭРБУМААР хөгжмийн зэмсэг худалдан авчээ

Коронавирусийн цар тахал манай улсын дотоодод 2020 оны арванэгдүгээр сард алдагдсан. Түүнээс хойш иргэд хатуу, зөөлөн хөл хорионд тасралтгүй орсоор өдийг хүрч ирэв. Харин хөл хориотой сар, өдрүүдэд сайд дарга нар янз бүрийн тендер зарлаж, төрийн мөнгөөр төрөл бүрийн эд бараа таваар худалдан авсаар ирсэн нь чих дэлссээр. Үүний нэг жишээ бол хөл хорионы үедүүдэд ХОЁР ТЭРБУМ төгрөгөөр хөгжмийн зэмсэг худалдан авах тендер зарласан явдал.

-ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ ХУДАЛДАН АВАХ ХОЁР ТЭРБУМЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАЖЭЭ-

Тодорхой өгүүлбэл, Соёлын яам 2020 оны АРВАННЭГДҮГЭЭР сарын 06-нд Улсын филармонид хөгжмийн зэмсэг худалдан авах ХОЁР ТЭРБУМ төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлажээ. Эл мөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Тендерт таван компани оролцсоноос Протек, Эгшиглэнмагнай, Профешнл-Арт гэсэн гурван компани шалгарч хөгжмийн зэмсгийг хуваан нийлүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтын дагуу дээрх компаниудыг шалгаруулсан аж.

-ПРОТЕК КОМПАНИ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ТЕНДЕРИЙН 1.2 ТЭРБУМЫГ БУЮУ ХАМГИЙН ИХИЙГ НЬ ХҮРТЖЭЭ-

Шалгарсан компаниудад тендерийн багцуудыг хуваасан байдал:

Протек ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 781,308,600 төгрөгөөр

Протек ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 466,285,600 төгрөгөөр

Эгшиглэнмагнай ХХК- Улсын Филармонийн Үндэсний хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 146,745,200 төгрөгөөр

Эгшиглэнмагнай ХХК- Улсын Филармонийн Утсан хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 224,038,500 төгрөгөөр

Профешнл-Арт ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн цохивор хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 227,770,455 төгрөгөөр

нийлүүлэх гэрээг 2021 оны ХОЁРДУГААР сарын 04-нд тус тус байгуулжээ. Үүнээс 1.2 тэрбум төгрөгрийг буюу тендерийн ихэнхийг Протек ХХК авсан нь харагдаж байна.

-С.ЧУЛУУН САЙДЫН ҮЕД ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ, Ч.НОМИН САЙДЫН ҮЕД КОМПАНИУД ШАЛГАРЧ, ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ-

Харин тендер С.Чулуун сайдын үед зарлагдаж, Ч.Номин сайдын үед компаниуд шалгарч, гэрээ байгуулсан байна. Соёлын сайд Ч.Номин 2021 оны нэгдүгээр сарын 30-нд ажлаа хүлээж авсан. Иймд тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбатын гарын үсэг хөгжмийн зэмсэг нийлүүлэх тендерийн баримт бичигт зурагдсан аж.

Гэрээнд хөгжмийн зэмсгүүдээ нийлүүлэх эхний хугацаа 2020 оны АРВАНХОЁРДУГААР сарын 15, сүүлийн хугацаа 2021 оны ЗУРГАДУГААР сарын 15 гэж тусгажээ.

-У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ ШИНЭЧЛЭХ ТОГТООЛЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬЖ БАЙЖЭЭ-

Цар тахлын үед засгийн нөөц хөрөнгөөр хөгжим худалдаж авах ажлын эхлэлийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх тавьсан байдаг. 2020 оны аравдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулсан байдаг. Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 1.8 тэрбум, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
.....
.....
6 сар 4, 2021 08:12

Гэхдээ мундаг хөгжимчид өөрсдөө мастер хөгжимтэйгөө ирдэггүй юм уу?
Төгөлдөр хуурчаас бусад нь

Зочин
Зочин
6 сар 4, 2021 08:27

Үхээч

zochin
zochin
6 сар 4, 2021 09:13

Soyol gedeg ugiingee utgiig oilgohgui, said hiih yum aa. Hoshin urlagiinhan, hamrlaguud soyol uu. Yadaj soyoliin unet zuil gedeg ee oilgooch ee. Daanch munhag humuus toriig udirdah yum aa

Уншигч
Уншигч
6 сар 4, 2021 21:31

Зөв шүү дээ, 70 80 аад оны хөгжмөөрөө л тоглож байгаа байлгүй, хамгийн сайныг нь авч өгөөрэй, амжилт

Зочин
Зочин
6 сар 4, 2021 22:56

Zov,olon jil hussen

ҮНЭН
ҮНЭН
6 сар 5, 2021 02:20

ЗҮГЭЭР Л ШУЛАМ ШААСАН ЮМ БИШ ҮҮ

Төрболд
Төрболд
6 сар 5, 2021 08:18

Улсын үйлдвэрийн газарт олон тэрбумаар 00 цаас шахаж байхаар урлаг, соёл, боловсролд мөнгө зарцуулах ёстой,УБ болон 21 аймагтаа урлаг соёлыг хөгжүүлж гэрэл гэгээ өгөөрэй!

Зочин
Зочин
6 сар 5, 2021 08:58

тоглолт хийж орлогоороо хөгжим авах ёстой болхоос татварын мөнгөөр энэ хэдэн урлаг спортын пялдагуудыг тэжээх ёсгүй

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 5, 2021 11:55

зөв шийдвэр хөгжим сайн байж сайхан ажиллана шүүдээ

зочин
зочин
6 сар 5, 2021 13:54

олон жил шинэчлээгүй орхигдсон хүүхдүүд шиг байсан байхаа одоо цаг нь болсон оюунлаг гэгээлэг баймаар байна дандаа хар пиар сонсож бие биенээ муулсаар байгаад бүгд б�##�ай боллоо

иргэн
иргэн
6 сар 5, 2021 15:43

СОЁЛЫН ЯАМТАЙ БОЛЖ МАРКЕТИНГ САЙТАЙ САЙД ОЛЖ ТАВЬСНЫ ХЭРЭГ ГАРЧ БНА МАШ ЗӨВ ОДОО БҮГД ҮГ ДУУГҮЙ ДЭМЖЭЭД ЯВАХ ЁСТОЙ

Зочин
Зочин
6 сар 9, 2021 20:58

Соёлын сайдыг худ�##�даж авсан мөнгөө төсвөөс яар�##�тай гаргаж авахгүй бол засгийн газар хэзээ ч огцорч болзошгүй.

Холбоотой мэдээ

Back to top button