Б.Цэдэнбал: Хөдөлмөрийн чадамж алдсан хуулийн заалтад миний өвчний онош байхгүй

Артерын судасны бөглөрөл өвчний улмаас гурван мөчөө тайруулж, 17 жил шаналж буй иргэн Б.Цэдэнбалтай ярилцлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ тусламж муу байгаа тухай иргэний байр сууриа илэрхийлж, төв талбайд суулт зарлаад буй юм.
"Би 1962 онд Завхан аймагт төрж өссөн. Би нэг их суулт хийж, улс төр хийх гээгүй юм. Яг л өөрийнхөө төлөө энд сууж байна. Над шиг өвчилсөн хүмүүст тус нэмэр болохын тулд явна. Энэ артерийн судасны бөглөрөл, төв бүдүүн судасны бөглөрөл онош хөдөлмөрийн чадамж алдах ямар ч заалтад байхгүй. Гурван мөч, хоёр мөч ч бай судасны өвчнөөс болж тайрагдсан гэж байдаггүй.
Энэ өвчнөөр мөчдөө тайруулсан байхад ойролцоо ясны хугарлаар групп тогтоолгодог. Намайг ХНХЯ, ЭМЯ, НДЕГ-аас намайг хөдөлмөрийн чадамжаа 90 хувь алдсанд тооцсон. Би энэ тухай хоёр удаа санал оруулсан. Гаднын орнуудтай харьцуулж хөдөлмөрийн чадамж алдсан гэдэг. Ингээд зээл, тусламж хөөцөлдөх гэхээр заавал 100 хувь групптэй байж тогтоолгодог, таны нөхцөл байдал тийм ч муу биш байна гэдэг. Түрээслээд өмчлөх байр, зээлэнд гурван ч удаа материал бүрдүүлж өгөхөд үр дүнгээ өгсөнгүй. Би одоо сард 300 гаруй мянгыг л авдаг” гэв.
Б.Цэдэнбалын охин Ц.Налжирмаа:
Аав минь 1997 онд Артерын судасны бөглөрөл өвчин туссан. Тэр цаг мөчөөс эхлээд манай гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн. Аав минь ЗХ-325Р ангид Зэвсгийн нярав байлаа. Аавыг минь олон тумэн хүндэлж хайрладаг байсан. Ингээд өвчний улмаас хөлөө тайруулахад хөдөлмөрийн чадамжаа 70 хувь алдсанд тооцож 40.000 төгрөг улсаас өгсөн.
Аавыгаа үүрч гурван жил гаруй эмнэлгээр явсан. Эцэст нь хоёр хөл, нэг гар, гарын хуруугүй үлдсэн. Өвчнөө оношлоод 24 жил өнгөрч байхад хөдөлмөрийн чадвар алдах баримтад уг өвчний заалт байхгүй бөгөөд өөр заалтаар 90% чадвартай гэж үзсэн” гэжээ.
ШУУД ҮЗЭХ:















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.