УЛС ТӨР

ТОЙМ: Төв банк өртэй иргэдийг ТАВЛАЖ, Дэлхийн банк малчдыг ӨРӨВДӨВ

Нойрмог сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилсэн хэвээр. Энэ хэрээр улстөрийн тогоонд буцалсан ХАЛУУН үйл явдал ч өрнөсөнгүй. Нам жимхэн өнгөрөв. Өнгөрч буй долоо хоногт зээлтэй иргэдийг Монгол банкны хар жагсаалтаас гаргана, малчдын данс руу Засгийн газраас мөнгө хийж байна гэх мэдээллүүд олны анхаарлыг хамгийн ихээр татсан юм.

-ХАВХ: ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ МОНГОЛБАНК “ТЭНЭГ” ГЭЖ ТАВЛАСАН УУ-

Зээлийн хар жагсаалтад орсон 170.000 иргэн бий. Эдгээр иргэд баян тарган хэрнээ зээлээ албаар төлөөгүйгээс болж МОНГОЛБАНКНЫ ХАР ЖАГСААЛТАД орсон юм байх. Ийм утгатай мэдэгдлийг Монголбанкнаас хийв. ТАВЛАСАН мэдэгдэл. Тодруулбал, чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургадугаар сард багтаан бүрэн барагдуулбал хар жасаалтаас гаргана гэв. Ингэхдээ, “хар жагсаалтад орсон иргэдийг нэг удаа өршөөлөө” гэх сүржин даржин гарчигтайгаар эл мэдээллээ цацсан нь иргэдийг баярлуулав.  

СӨРГҮҮЛЭЛ НЭГ, зээлээ эргэн төлөх чадвартай байсан бол хар жагсаалтад орох уу. Сар сардаа бага багаар төлж чадаагүй иргэд 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс өмнө бөөнөөр нь бүрэн төлж чадах юм гэнэ, Төв банкныхныхаар. Ингэж бодож чаддаг дарга байна гэдэг нэг талаараа гайхамшиг. Нөгөө талаараа тэнэг хархад хавх тавьж байгаатай агаар нэг тэнэг тавлал. Амьдралд жаахан ойрхон сэтгэмээр байна дарга нар аа.

-СОНГУУЛИЙН ӨГӨӨШ: ДЭЛХИЙН БАНК МАЛЧДЫГ ГЭНЭТ ӨРӨВДЧИХСӨН ҮҮ-

Малчдын данс руу гэнэтхэн Засгийн газраас хаягласан 100 мянган төгрөг орж, цочирдуулав. Зөвхөн малчдад тусгайлан мөнгө тараасан нь ч хар төрүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сайдын хэлснээр, зудын үнэлгээг Дэлхийн банк хийж, малчин өрх бүрд 100 мянган төгрөг олгох зөвшилцлийг Засгийн газартай байгуулсан юм байна. Улмаар 181 мянган өрхөд 100 мянган төгрөг олгосон гэх.

СӨРГҮҮЛЭЛ ХОЁР: Сонгуулийн өмнө Дэлхийн банк малчдыг гэнэт ихээр өрөвдсөн болж таарав. Өрөвдсөндөө малчдын дансанд “Засгийн газар”-ын хаягаар 100 мянган төгрөг тараав. Ухаан шавхахгүйгээр ургуулан бодоод үзье л дээ. Өнөөдөр Засгийн эрхийг хэн барьж байгаа вэ. МАН. МАН хэний гарт вэ. У.Хүрэлсүх. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ нүүртэй, У.Хүрэлсүх толгойтой ЗАСАГ, МАН хоёр. Хариулт ердөө л энэ.

-“УРАГШГҮЙ” УРИАЛГА: Н.АЛТАНХУЯГ ЦАГААН СОНГОЛТООР “МАН”-ЫГ МАНДУУЛАХ УУ-

“Нэгэнт сонгочхоор хүн байхгүй тул цагаан хуудас өгнө” гэсэн иргэд хаа сайгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгынхнаас гадна С.Эрдэнийн эсрэг талын Ардчиллынхан буюу Н.Алтанхуяг гишүүн иргэдийг цагаан сонголтод уриалав. Өөрөөр хэлбэл хэнийг нь ч битгий дугуйл, саналын хуудсаа цагаан чигээр нь хар машин руу хий гэх агуулгыг нийгэмд цацав. Нөгөө талд хөшигний ард МАН цагаан саналын хуудсыг шууд бөглөж, засах бэлтгэлээ хийсэн гэдэг нюанс ч яригдав. МАН-ын муу санааг Н.Алтанхуяг гадарлахгүй яваа гэж лав үгүй. Тэгсэн мөртлөө МАН-ыг мандуулах урагшгүй уриалга хийв үү.

СӨРГҮҮЛЭЛ ГУРАВ: Хэрсүүхэн харах юм бол цагаан хуудас өглөө гээд сонгууль дахина. Тэгээд хүссэн нэр дэвшигч нь өрсөлдөнө гэсэн төсөөлөл шиг худлаа зүйл үгүй. Харин ч эсрэгээрээ хэнд ч саналаа өгөхийг хүсэхгүй байгаа иргэний бодлыг аль нэг хүчтэй тал нь өөртөө ашигтайгаар хэрэглэчих хар арга байгааг ч бодолцох хэрэгтэй. Цагаан сонголт та биднийг хар зүйл рүү чирнэ үү гэхээс мандуулахгүй л юм шүү.

-ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛТАЙ ХЭРНЭЭ ЭРХ МЭДЭЛД ДУРТАЙ-

Тавдугаар сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн. Гэвч тус хорооны тамгыг авч явсан мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэл үнэн төдийгүй, өөрийгөө хуучин албан тушаалдаа ажиллахаар болсон гэж ОУОХ-нд бичиг явуулсан нь хамгийн их дуулиан дагуулав.

СӨРГҮҮЛЭЛ ДӨРӨВ, Н.Түвшинбаяр аваргын орооцолдсон асуудал, хийсэн хэргийг улстөржүүлэх сонирхол үгүй. Хүн чанарын үүднээс бодоод үзье. Хүний эрх, эрх мэдэл хоёрын хооронд тэнгэр газар шиг хол зай бий. Гарт нь өртсөн найз нь үхэл сэхэлтэй амь тэмцэж байхад тэр өөрөө эрх мэдэлтэй зууралдсан нь хэний ч чихэнд хатуу сонсогдож, нүдэнд хүйтэн үзэгдэх нь ойлгомжтой. Тамгаа авч зугтах гэх мэт шальдар булдар үйлдэл гаргах хэрэг үнэхээр байв уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
2021-06-05 13:55

Тэр хар жагса�##�т гэдэг юм аа бүүр болиоч ямар улс орныг хохироочоод байгаа биш улс орноо хохироосон зарж идсэн луйварчидаа л тэр жагса�##�тандаа оруул

Зочин
Зочин
2021-06-05 14:57

М�##�чид байнга авилг�##� авахын эх орноо худ�##�даж өгөх юмаа м�##�нууд

Иргэн
Иргэн
2021-06-06 23:03

Банкны засагл�##�тай монгол улс өрөвдөлтэй.Нийт хадг�##�амжийн 90 гаруй хувь нь хадг�##�амж эзэмшигчдийн 3 хувьд байдаг.Тэр их хэмжээний эзэмшигч авилгачин дарга баячуудынхаа эрх ашгийн тулд ард түмнийгээ өндөр хүүгээр шулж байдаг.Ийм бусармаг тогтолцоотой.Хүрэлүхийн 1.7 тэрбум төгрөгийн хадг�##�амжийн хүүг жилээр сараар өдрөөр бодоод үз.Тэр хүний хадг�##�амжийн хүүг өндөр хүүтэй зээл олгох замаар аод түмнээс шулж байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button