Нийгмийн

ХХБ-наас анх 2 сая ам.доллар бэлнээр авсан этгээдийг найзындаа орогнож байхад нь барьж, үлдэгдэл мөнгө олджээ

Худалдаа хөгжлийн банкны Шангрила дахь салбараас 2 сая ам.доллар буюу 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг өнгөрсөн мягмар гарагт/2021.05.25/ гарсан.

Тус хэргийг үйлдсэн 32 настай Б, 34 настай Б, 34 настай З, 41 настай Э нарыг цагдаагийн газраас эрэн сурвалжлан, хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 27-нд “UB palace”-ын хашаанд тавьсан автомашины тээшнээс 1.1 сая долларыг олсон. Харин тавдугаар сарын 29-нд хэргийг гардан үйлдсэнд тооцон эрэн сурвалжилж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь олж, саатуулсан юм.

ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН Э-Г НАЙЗЫНДАА ОРОГНОЖ БАЙХАД НЬ, 900 МЯНГАН АМ.ДОЛЛАРТОЙ ОЛЖЭЭ

Тэднийг иргэний мэдээлэлд үндэслэн, Баянзүрх дүүргийн Маахуур толгойн орчмоос барьсан юм. Гурвуул хамт машинд үүргэвч, аяны хувцас бүхий байдалтай байсан гэдэг. Саатуулагдсан эл гурван этгээдээс тодорхой хэмжээний бэлэн мөнгө төгрөгийн валютаар олдсон бөгөөд энэ нь Худалдаа, хөгжлийн банкнаас залилсан 2 сая ам.долларын үлдэгдэл мөн эсэх нь тодорхойгүй байсан юм. Иймд Цагдаагийн газраас үлдсэн нэг этгээд болох Б.Энхбаатар гэгч этгээдийг эрэн сурвалжилж, зургадугаар сарын 3-ны орой олжээ.

Эх сурвалжаас тодруулахад, банкнаас 2 сая ам.доллар залилсан Э-г хотоос олсон хэмээлээ. Түүнийг иргэний мэдээлэлд үндэслэн хотод найзындаа орогнож байхад нь олсон байна. Мөн 2 сая ам.долларын үлдэгдэл болох 900 мянган ам.доллар олджээ. Энэ нь монгол мөнгөөр бол 2.6 тэрбум төгрөг юм.

2 САЯ АМ.ДОЛЛАРЫГ БАНКАНД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨӨГҮЙ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БАЙНА

Одоо уг залилсан мөнгийг яах вэ гэдэг асуудал яригдах нь зүй. Учир нь дээрх иргэдийн залилсан мөнгө тус банкны харилцагч гаднын компанийг төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний дансанд байсан мөнгө юм. Иймд бид Худалдаа хөгжлийн банктай холбогдож мэдээлэл авахыг оролдлоо. Банкны зүгээс “Уг асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Эх сурвалжийн мэдээллээр, Мөн залилсан этгээдээс 2 сая ам.долларыг олсон ч одоогийн байдлаар /2021.06.04-ны өдрийн 18:00 цаг/ цагдаагийн байгууллагад байгаа аж. Тус мөнгийг удахгүй Худалдаа хөгжлийн банканд хүлээлгэж өгөх асуудал яригдаж байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-05 10:13

яах юу байдийн улсын орлого болгоод наад хэдээ сайн хашрааж байгаад сул�##�аад явуул ул�####�а 5 тэрбумыг оруулж байхад оор яах юм улсаасаа хулгайлсан новшнууд зугээр энд тэнд тэнээд явж байнашдээ

Зочин
Зочин
2021-06-05 10:20

Ашгүй дээ

зочин
зочин
2021-06-05 11:35

банкныхан өөрсдөө оролцсон юм биш үү нэг хэдэн төгрөг гараж авах гэхээр сүйд болдог улсууд имй их мөнгийг зүгээр гаргаад явуулдаг сонин л байна

Зочин
Зочин
2021-06-05 13:18

Банкныхан оролцсон байх. Нас барсан хүний мөнгө байна гэдгийг банк л мэднэ.

Зочин
Зочин
2021-06-07 12:23

Элий б�##�ай новшнууд

Холбоотой мэдээ

Back to top button