Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлнэ

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба, НЗХТЗИГ-с мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоодугаар сарын статистик мэдээллийг танилцуулна.

Монгол бөхийн өргөөнд

11:00 цагт Казах кураш бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17,18-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа болох талаар мэдээлнэ.

Премиум Паласе 3 давхарт

11:00 цагт Монголд анх удаа Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээн зохион байгуулагдах тухай мэдээлнэ.

БОАЖЯ-ны Хаан танхимд

15:00 цагаас “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т заасны дагуу ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох ажлыг Хаан, Хас, Төрийн банктай хамтран эхлүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button