Нийгмийн

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан VII сард Хөвсгөл, Булганаар явж, үзлэг хийнэ

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан алслагдсан аймаг, сумуудад үзлэг хийж, иргэд, хүүхдүүдэд амьдрал бэлэглэсээр байна. Хамгийн сүүлийн жишээ дурдвал, тэд Хэнтий Дорнод аймгийн хилийн сумдаар явж, зүрхний үзлэг хийж, яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүүхдийг хотод авчирч, хагалгаа хийжээ. Мөн үүнээс гадна Хэнтий аймгаас 60 гаруй, Дорнод аймгаас 70 гаруй хүүхэд 6-10 сарын хооронд хотод ирж, хагалгаанд орох аж.

Төслийн багийнхан ирэх сарын эхээр Булган, Хөвсгөл аймгууд руу хөлгийн жолоо залахаар болжээ. Энэ тухай “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Тэрбээр “Долдугаар сарын эхээр Хутаг-Өндөр, Тариалан, Их Уул, Рашаант, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Хатгал, Чандман Эрдэнэ, Ханх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан нуур, Баянзүрх Арбулаг, Бүрэнтогтох сумдаар явна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-07 12:21

Эмчээ та өөрийнхөө эрүүл мэндийг бодооч. Химийн эмчилгээтэй байж хөдөө удаан хугацаагаар яаж явах юм бэ. 76 толгойг бодвол та монголд илүү хэрэгтэй хүн шүү. Эмчилгээгээ дуусчаад эрүүл болоод ажилдаа орно уу

Холбоотой мэдээ

Back to top button